"Бидний амьдралын өдөр хоногууд зүгээр л урсаад байдаг мэт боловч яг ажаад сонирхоод харвал бид цаг мөч тутмаас шинэ зүйлийг сурч шинэ ухагдахуун, шинэ үзэл санааны талаар олон зүйлсийг олж харж чадна"
☆☆☆
Өнөөдөр 2019оны 10р сарын 23ны Лхагва гараг.Ахлан ангид ороод бүтэн 1сар 22хоногийг ардаа өнгөрөөжээ. Ахлах анги илүү сонирхолтой адал явдалтай, коре драма дээрх шиг хайр дурлалдаа умбаж шумбасан, хүн болгонд крашлуулаад, лаг лаг күүл күүл ах нар хүрч ирээд будаацалднаа л гэж төсөөлж байлаа. Гэвч яг үнэндээ над шиг "бүдүүн гахай"-д яасан гэж тийм юм тохиолдохов дээ? Өөрийгөө ингэж хэлэх муухай ч гэлээ сүүлдээ хүмүүстэй адил бодолтой болж хувирдаг юм байна... Анхандаа үнэхээр өөрийгөө гололгүй бусад охидтой л адил гэж боддог байсан ч ангийн чинь банди нар янз бүрээр хэлээд, бас үеийн чинь охидууд чиний харж явдаг банди нартай чинь үерхээд явж байхад чиний өөрийгөа үнэлэх үнэлэмж өсөхгүй нь лавтай.
Энэ зөвхөн миний бодол ч гэлээ би яг энэ цаг мөчид өөрийгөа тултлаа голж, өөрийгөө тултлаа үзэн ядаж байна. Яагаад вэ гэж үү? Арчаагүй дээ... Одоо угаасаа өөрийгөө хөөрхийлж энхрийлж нялуурч байх хоногийн тоо гүйцэж иргэн хүн болоод үнэмлэхээ авахад хэдхэн сар л дутуу байна. Гэтэл би юу ч хийж бүтээж чадаагүй, өөрийгөө үнэлэх үнэлэмж маань шалаар нэг байхад би яаж өөртөө итгэлтэй бардам байх юм бэ? Зүгээр л өөрийнхөө заан шиг бүдүүн хөл ямар ч галбиргүй цээжин бие бас аварга том 2хөхнөөс ичиж бас залхаж байна. Зүгээр л юу ч нуулгүй илэн далангүй л баймаар байна:)) Тийм биздээ? Хэнд ч бай хуурамч баг хэрэггүй. Байгаагаараа л бай. Энэ үг их балай үг шүү. Гэхдээ хүн бүрийн энэ үгийг хүлээж авах ухамсар өөр л дөө. Би лав хувьдаа шал худлаа л гэж бодож байна. Миний эргэн тойронд лав нэгнийгээ байгаагаар нь хүлээж авдаг хүн байхгүй. Заавал өө хайж олдсон өөгөөр нь нэгнийгээ доош нь хийж бах таваа хангагчид... Хэрвээ хүн бүр хүнийг байгаагаар нь хүлээж аваад хайрладаг байсан бол би өдийд 100аад экстэй байхгүй юу.
Миний хувьд лав намайг тарганаар минь, онигор нүдтэйгээр минь, хэтэрхий том хөхтэйгөөр минь, бас хэтэрхий хэлэх гэснээ хэлээд өөр үзэл санаатай бүхнийг өөрсдөөс нь өөр өнцгөөр харж дүгнэж хэлж байхад намайг хүлээж авдаг ганцхан л хүн байна.
Зүгээр л энэ бол ахлах сургуулийн амьдрал шдээ. Хэн хөөрхөн байна, хэн сайн пялдганаж чадаж байна, хэн аальгүй байна, хэн дүр эсгэж байна, хэн хэлбэртэж байна тэр л хамгийн том байр суурийг эзэлдэг. Тэрийг л хүн болгон хүрээлдэг. Гаднаа гяланцаг дотроо паланцаг...
Хэдий тарган байгаа нь минйи арчаагүйнх ч гэлээ хүнийг зөвхөн гаднаас нь хараад дүгнэдэг, дотоод сэтгэл рүү нь өнгийдөггүй тийм хүмүүстэй хамт байх хэтэрхий тухгүй мэдрэмж төрүүлээд байна. Хэдэн амныхаа зоргоор чалчдаг, ямар ч үгээр хамаагүй нэгнийгээ доромжилдог малнуудаас болж өөртөө ингэж гутарч, сэтгэл хангалуун бус байна гэж төсөөлж ч явсангүй. Өөрийгөө хүчирхэг нэгэн гэж бодсон ч яахын аргагүй өвдөг сөхөрчихлөө. Уул нь ингэж болохгүй л юм сан:)
Нэг муу үг хэлж байснаас ганц чимхээд ав гэж. Үг яг үнэндээ ийм л хүчтэй. Хэнийг ч байсан алж чадна, хэнийг ч байсан байхгүй болгож чадна. Тэр хараал идсэн үгнүүдийн тухай бодож, стрессмээргүй байгаа ч гэлээ зүгээр л мөрөөрөө хичээлээ хийхгүй юм бол урагшаа хараад амаа татаад сууж чхдахгүй миний бие галбирын тухай бохир амаараа таатай нь аргагүй яриад таашаал авж байсан дургүй минь хүрээд галзуурах нь

YOU ARE READING
📚SCHOOL EVERYDAY📚
Non-FictionӨдөр тутамдаа сургуульд юу болдог, краш яасан ийсэн, ухаарсан зүйл, ойлгуулмаар байгаа зүйлсээ бичье😇