Хоосон оршин байдаггүй

32 0 0
                                    


! Зүүдний минь тэмдэглэл учир утгагүй зүйлс байгааг анхааруулья. Би өөрөө ч учрыг нь тааж, хэлж ч мэдэхгүй шүү.


3 сарын 24 ны Мягмар гариг

Сургууль

Ангид дараачийн орох хичээлийн багшийг хүлээгээд чимээ аниргүй. Үе үехэн энэ тэнд хоорондоо ганц нэг үг солих сонсогдох ч бүгд л дор бүрнээ чимээгүй байхыг эрхэмлэх ажээ.

Хаалга онгойх чимээ гаран "Багш" хурдтайгаар алхан орж ирэн самбарын өмнө зогслоо.

"Багш" гэх энэ хүн бол дундажаас чүд өндөр нуруутай, эрүүл бие хаатай, бага зэргийн ширүүн боловч нүдэнд дулаахан бараг царайлаг гэмээр төрхтэй 30 гарсан эрэгтэй билээ. Тэрээр долоо хоног бүрийн Мягмар гаригт өглөөний "09:20 AM" цагаас энэ ангид Философийн хичээлийг ордог юм.


***


Danny ширээндээ бусдын л адил философийн багшийг хүлээн чимээгүйхэн суух ч нэг зүг рүү цоо ширтэн мөрөө хавчис хийн сууна. Түүний харж буй зүг харваас хажуу эгнээн дэхь түүнээс 2 ширээний урд суух алтан шаргал үстэй Sarah хэмээх охин байв.

Sarah -г дүрсэлвэл ухаалаг харцтай, гоолиг бие цогцостой залуу үзэсгэлэнтэй охин юм.

Danny, Sarah -д дурлаад нилээд хугацааг өнгөрөөсөн ч түүнтэй огт ярьж үзээгүй. Түүнийг араас нь ийнхүү харан суухдаа "Намайг мэддэг болов уу" хэмээн бодох зуур нь "Багш" ангид хэдийн орж ирсэн байх агаад түүнийг аниргүйг эвдэн "Хоосон гэж юу вэ?" гэж асуухад, Danny дотоод ертөнцөөсөө холдон хичээлдээ төвлөрөх гэж хичээлээ.


***


Цаг 10:50 минут

Хичээл дууссаныг гэрчилж хонх чангаар цуурайтах нь ангид сонсогдоно. Үүнийг л хүлээж байсан мэт ангид байсан хүүхдүүд өөр хоорондоо уралдан гарцгаана. Aнгид "Багш", Danny, Sarah гурав үлдэн хоцорсон байв. Sarah -ийн зүг харвал тэрээр ширээн дээрх ном дэвтэрээ янзлаад завгүй сууна. Тэр зуур Danny -г суудлаасаа өндийн хаалга руу зүглэх үед "Багш" түүний нэрийг дуудав.

Danny түүн рүү эргэн хараад газар ширтэн зогсоход нь "Багш" ийн хэлэв.

Багш - Danny чи түрүүний хичээлийн сэдвийг юу гэж бодож байна? хэмээн янз үзэх, тавлах аятай асуув.

Зүүдний тэмдэглэлWhere stories live. Discover now