- Who is Carmena? -

36 2 2
                                    

❂ ⁎ ❂ ⁎ ❂

#Кармен

Солиорсон элч гэв үү?

❂ ⁎ ❂ ⁎ ❂

Шатсан диваажин - "Солиорсон элч"
Зурмал хүүхэлдэйн дэлгүүр - "Цаасан даашинзтай хүүхэлдэй"
Хуучин театрын тайз - "Хөлгүй баллерина"
Чихмэлийн үйлдвэр - "Товчин нүдэт туулай"

Эдгээр холбогдсон хачин жигтэй үгсийн эхний хэсэг бол хаягийн өнөөдрийг хүртэл нэрлэгдсэн нэршлүүд. Харин дараах онцолсон нэр нь энэ хаягийн цорын ганц бичээч Кармена миний өөртөө хайрласан хочууд байлаа.

Эхлэхдээ бас төгсөхдөө ❂ болон ⁎ тэмдэгүүдийг тавьдаг. 

❂ Наран эсвэл алмаз эрдэнийн шигтээ гэмээр энэ тэмдэг надад гэрэлтэх, гялалзах гэдэг утгыг л сануулдаг. 

⁎ Үүний адил энэ бяцхан од эсвэл цэцэг шиг тэмдэг дээрх тэмдгийг ганцаардлууахгүй гэж, "ганцаар гэрэлтэхгүй, чамгүй гялалзахгүй" хэмээсэн байж ч болно. 

Бичвэр бүрийнхээ дор "Darling, darling~" гэж бичиж үлдээдэг. Энэ үг нь Англи хэлэнд "хайрт минь" гэдэг утгаар өргөн хэрэглэгддэг ч Латинаар "Хонгорхон нэгнээс нь" хэмээх гүн утгатай юм билээ. Та бүхний хонгорхон нэгэн байхыг хүсээд...(инээх)...энэхүү үгтэй таарвал миний бичвэрүүдийг санаж халуун дулаан мэдрэмж аваасай гэж хүссэндээ хэрэглэдэг байгаа.

Миний хууль ёсны нэрийг Э. Нинжгоо ба Кармена Лала Лиесс гэж нэрлэдэг. Харин дуудагддаг нь бол бүр их. Зах замбараагүй.

Би эцгийн талаас гурван хүүтэй айлын анхны охин үр нь болж мэндэлсэн. Миний өвөө БНФУ-ын уугуул иргэн бөгөөд ургамал судлаач палеонтологич хүн байсан гэдэг. Яажшуухан яваад нэг гунхсан Монгол бүсгүйтэй танилцаад гэр бүл болчихсоныг нь ёстой мэдэхгүй. Тийм ээ, би хурлийз охин. Аавын минь эцэг харийн элэгтэн хүн ч гэлээ Монголд чин сэтгэлээсээ хошууран дурласан хүн байсан юм гэнэ лээ.

Чухам эрлийз хүн гэдэг нь аавд багаасаа Францын роман зохиол, түүх соёлыг нь шимтэх хамгийн том шалтгаан нь болсон байх. Түүний хана дагуу өрсөн том шүүгээ тавиур дүүрэн номын цуглуулга, би тэнд л өссөн гэхэд буруутахгүй ээ 😁 Ингэж би утга зохиолтой танилцсан. Түүнийг өшөө улам таньж мэдэхийг хүссэн ч арай ч өөрөө бүтээгээд туурвиад явна гэж санаагүй юм даг.

Миний ээж ган үзгээ ять тавьтал хурц үгээр билүүдэж, ямбатай хан цомцойн суугаад яруу үг холбож хүний ам таглах дуртай бүсгүй. Заримдаа халамцуухан байхдаа надаар цаас бал бариулаад толгойдоо орсноороо шууд шүлэглэдэг ч байсан. Тэгээд би тэрийг нь бичиж өгнө. Зарим зохимжгүй санагдсан үгийг нь өөрийн дураар сольчихно. Нэг мэдэхдээ л ангидаа, дараа нь сургуульдаа "хөөрхөн биччихдэг" гэдэг нэрийг олоод авчихсан л байсан юм. Харин үүнээс цааш би ямар нэг тэмцээн уралдаанд бол өөрийгөө сорьж үзээгүй ээ, гар минь шивж, оюун минь удирддаг. Үүнийг би тийм сүртэй авьяас чадвар ч гэж тоогоогүй юм.

Сонирхолтой байж магад. Би 4 настайдаа үсэг таньж, бичиж сурсан. Энэ мөн л аавынхаа номын санд бараг амьдардаг байснаас холбоотой байх. Тэгээд таван нас хүрсэн жилийнхээ намар сургуульд ороод одоо төгсөх анги. Дунд нь зөндөө олон сургууль шилжиж байсан. Тавдугаар ангидаа сурч байсан сургууль маань бүх хүүхдүүдээ зургаадугаар ангийг үсэргэдэг байсан болохоор жишгийг нь дагаад үсэрсэн. Миний насыг таагаарай хаха.

Багадаа их бүрэг, нийгмийн харилцаа муутай хүүхэд байсан. Дотроо л олон юм бодоод явдаг, их эмзэг сэтгэлзүйтэй гэх юм уу даа. Миний юу хэлээд байгааг ойлгохгүй байна гэж хүүхдүүд их хэлдэг байсан юм. Тэгээд бүр дуугарахгүй, чимээгүй байхыг их хичээдэг. Заримдаа "хүний хэлээр л тэдний сэдвийн дагуу ярих гээд байхад яагаад ойлгодоггүй юм бол? Миний боддог зүйлс тэднээс өөр байгаад байгаа юм бол би сэтгэцийн өөрчлөлттэй хүн юм болов уу"гэж дотроо шанална. Одоо бодохоор би багадаа зүгээр л бусдаас арай өөр өнцгөөс л үйл байдлыг хардаг байсан байх. Бүгд биш тодорхой хэн нэгэн нь л надтай санаа нийлэхгүй байгааг нь хүндээр тусгаж авдаг байснаа бүрэн ухаарсанаар одоо бол нэг сүрхий өөрийгөө голоод байдаггүй. (Гэхдээ л багийн зүйл үлдсэн л байх ха ха)

Энэ байдлаа ашиглаад өөрийнхөө дотоод төсөөлөл, элдэв илбийн зүйлсээ хүмүүст харуулахыг хүсээд "Дүрслэх Урлагийн" сургуульд сурдаг. Зохиолоо ч хажуугаар нь бичдэг болоод ойролцоогоор 3 жил гаран болж байгаа ч энэхүү ватт хаягаа нээгээд 2 жил л болж байгаа байх даа. Гурван сард нээснээсээ өөр зүйл санадаггүй юм аа хаха.

100 дагагчтай болсных хөөрөөд хамгийн түрүүнд та бүхэн хэн гэдэг ямар хүний зохиолыг уншиж цаг заваа зарцуулж байгаа юм бэ гэдгийг хүргэхээр шийдлээ. Надтай хамт байгаад баярлалаа, танилцсандаа таатай байна <3

❂ ⁎ ❂ ⁎ ❂

Darling, darling~

- BURNED PARADISE  -Where stories live. Discover now