😛
#Кармен
Хувийн шинэ булан, блог хэсгийн танилцуулга
😎
Хувийн зүгээс хандаж зөвлөх, үзэл бодлоо, мөрөөдлөө хуваалцах булан тул сүрхий албаны танилцуулгаар яахав. Кармена би өөрийнхөө ирээдүйн аминч, тусдаа бие даан гарах амьдралаа энд бяцхан санаа оноогоосоо хуваалцан төлөвлөхөөр шийдлээ.
(Бас өөрийн сонирхол, шохоорхлын булан ч бас нээе гэж бодож байгаа)
Энэ хөтөлбөр нь цэвэр миний өөрийн сонирхолоор бүтээх хэсэг тул хүсвэл та нар минь ямар нэг санаа авч, санал бодлоо солилцож, надаас үлгэрлээд өөрийн ийм төлөвлөгөөгөө гаргаарай ☺️ Мөн үүнийгээ надтай тун нээлттэй хуваалцвал мөн догь оо.
Миний одоо санаж, төсөөлж буйгаар энэ хөтөлбөрт маань миний:
- Ирээдүйн бяцхан байшин (Анхны тусдаа амьдрах байшингийн төлөвлөлт)
- Аминч амьдарлын минь хэв маяг (Хооллолт, өдрийн дэглэм, сонирхол ба ажил хэрэг, цаг хуваарь гэх мэт...)
- Өөрийн хэв маяг (Тусдаа гараад бүтээх өөрчлөлтүүд, зорих зорилт, хүсэл эрмэлзэл, хичээл зүтгэл)
Зэргийг багтаах төлөвлөгөө юм.Үүнийг тэр тусмаа өсвөр насны охид, миний үе тэнгийн хувийн амьдралаа төлөвлөх дуртай, төлөвлөөд эхэлсэн бүх хүмүүст сонирхолтой байлгахыг эрмэлзэх болно. Надтай хамт байгаарай. Үүгээрээ би мөн өөрийгөө хэр зөв амьдрахыг хүсч буйгаа ч үлгэрлэж харуулахыг эрмэлзэж байгаа юм шүү.
Миний ирээдүйн
🧡 аминч амьдралын 🍑
төлөвлөгөө
YOU ARE READING
- BURNED PARADISE -
NonfiksiШатсан диваажингийн хаалга онгорхой байсан. Карменагийн бодол туурвилын үүд ч бас.. #Кармен~ (Зохиолын санаануудаас минь сэдэл аван өөрийн зохиолоо эхлүүлэхээр шийдсэн бол надтай айж ичих зүйлгүй холбогдож зөвшөөрөл авангаа санал бодлоо чөлөөтэй хув...