thirteenth

325 22 5
                                    

Би : Сайна уу Жунин?
Жунин : Хөөх сайна уу Эрён ямар сонин хүнбэ? энд юу хийж яваа юм?
Би: Харин явахаасаа өмнө иддэг амттанаа аваад явдаг юмуу гээд л
Жунин : Аан заза

Бид 2 нээх их яриа өрнүүлсэнгүй саллаа.
Жунин бол Чанёолын хамгийн сайн найз бөгөөд хар багаасаа нэгнийгээ гэх сэтгэлтэй байж  бас бус амьдралын хатууг хамт  туулж явсан хүмүүс

Захиалгаа авчихаад Сухогийн машиныг  зүглэн гарч явтал хажуугаар нэгэн өндөр залуу бас нэг эмэгтэйн бэлхүүсээр тэвэрчихсэн зөрөхдөө намайг мөрлчихлөв.

-Уучлаарай
би : Зүгээрээ

Энэ нэг л танил хоолой бас миний олон жил үнэртсэн тэр танил үнэртэй ус Ча-Ча-Чанёол

Тэссэнгүй араас нь гүйж очоод түүнийг дуудан эргэж харахад нь алгадчихав.Миний тэр олон жил хайрласан сэтгэл минь энэ хэдэн хормын дотор өөрийн минь багалзуурыг шахах шиг болж амьсгал давчдах мэдрэмж төрж байлаа.

Тэр эргэж хараад миний өөдөөс харах бөгөөд би нулимстай нүдээрээ түүнийг цоо ширтэж байлаа

- Хайраа энэ юун эмэгтэй вэ ?
Чанёол : Явж бай

Түүнийг ийн хэлэхэд тэр бүсгүй Жунины сууж байсан ширээрүү очоод суучихлаа.

Тэр анхнаасаа л мэдэж байж Ким Жунин !

Чанёол : Уучлаарай Эрён
Би : Энэ үнэхээр гэжүү ? Нүдэндээ ч итгэсэнгүй  зүүд биздээ намайг чимхдээ
Чи яаж ?
Чанёол : Надад өөр хэлэх үг байхгүй ээ зүгээр л уучлаарай Чамтай үерхснийхаа дараа Бид биш чи байсныг ойлгосон Тэр зүгээр л найзын хайр байсан .

Тэр зүгээр л энэ хэдэн хүйтэн хөндий өвлын ширүүн цас хацар хайрч час хийлгэдэг шиг үгс хэлчихээд буруугүй юм шиг байж чадаж байна аа .

Энэ бүх зүйлд би гуйгаад байж чадсангүй нулимстай нүдээр инээсээр
- Зүгээрдээ Амжилт хүсье
Чанёол : Эрён чи сайхан сэтгэлтэй сайн...

Би удаан харж чадахгүй нь зүгээр л  хурдан алга болмоор байсан учраас үгийг нь таслан
- Би зүгээр гээд байна яв
Чанёол : Гэхдээ
- Чи миний урдаас  далд ороод өг яв гээд байна яваач *өндөр дуугаар*
Чанёол : Сүүлийн удаа тэврэх гэсэн юм

Тэр ингэж хэлээд намайг тэврэх гэтэл араас минь хэн ч юм мөрөөр минь тэврээд нэг гараараа Чанёолын надруу дөхөж байсан цээжийг түлхээд

- Тэр чамайг яв гэж хэлээд байх юм наад дэлдэн чихээрээ сонссон бол этрхэн шиг зайлсан чинь дээр шүү

Чанёол : Энэ хэн бэ? Эрён !

Сухо : Чи явахгүй юму ?
Би : Чанёол энэ чамд хамаагүй байх баяртай

Сухог чирсээр машинд суусныхаа дараа нүүрээ даран баахан уйлчихлаа
нүднээс минь гарах нулимс болгон сэтгэлд байх шархыг гаргаж хаях шиг болж байлаа.

Уйлсаар байгаад унтяихсан бололтой нүдээ нээхэд Сухогийн гэрт өрөөндөө байж байлаа.

Гарыг минь халуун зүйл төөнөж байна
Сухо : Жирэмсэн болсон биш их унтдаг болчихжээ
Би: .....
Сухо : Юу гээч Эрён заримдаа зүгээр л амьдрал чамд барьж байгаа гэнэтийн муухай бэлгийг нь  чи задлаж үзээд өөдөөс нь шидэх хэрэгтэй байдаг юм.
Чанёол олон жил чамд жинхэнэ эсвэл хуурамч сэтгэл нь мэдэгдэхгүй зүйлсийг гаргаж байсан байх. Шулуухан хэлэхэд Миний сэтгэлийг хүлээж аваач. Чанёолын үлдээсэн хогийг би цэвэрлээд бас дээр нь сарнай тарьмаар байна. Эрён би чамд хайртай

Түүний энэ үгсийг шууд хүлээж авах хэцүү байсан учраас
- Сухо би түр ганцаараа байж болно биздэ?

Сухо : Ойлголоо би доор хүлээж байяа
Тэр ингэж хэлээд духан дээр минь үнсээд өрөөнөөс минь гарлаа.

Гадаа бороо орж байна энэ үнэхээр сэтгэлийг минь улам дордуулж эсвэл угааж байгаа байх. Би яаж бодно тэр бодлоор минь зүрх сэтгэл тархи минь чиглэх байх тиймээс одоо Намайг гэх хэн нэгнийг л хайрлах хэрэгтэй тиймүү?


 Oasis /Completed/Where stories live. Discover now