Өвөл үгүй цастай, салхи үгүй хавартай, нар үгүй зунтай, навч үгүй намартай байсан бол... Магадгүй хэзээ ч халуун хүйтэн агаар арьсыг минь даган урсдаггүй байсан бол хүн би хахир хүйтэнд чармай нүцгэн гүйхийг, аль эсвэл зуны халуун өдөр хамгийн зузаанаараа хувцаслаад шатаж үзэхийг хүсэмжлэх байсан байх. Нэгэнт л ханашгүй хүсэлтэй хүн болж заяагдсан хойно...
Халуун зун хааяахан тохиох бороотой бүлээн өдрийг одоо би магад санах байхдаа. Өвөл ирж байгаа юм чинь. Чи бид хоёр энэ хорвоод ганц ганцхан юм шүү дээ хэмээх цасан ширхэг будран хөвсөгнөхөд баярлаж догдлон гарч, алгандаа багтаахдаа цус нь зугтааж цайсан гараа хараад даарахдаа би өрөөндөө шигдэх байхдаа...
Намар нэгэнтээ ирсэн учир зуныг дурсахуйяа, өвлийг тосохуйяа хавчигдсан бодол минь чичирнэ...