- "Энэ бол дайн Жүхонаа бид үүн дээр л ялагдах юм бол бидний энх тайван үгүй болж, боолчлогдох болно" гэсээр Минхёг их л нухацтай царай гаргасаар Жүхон- руу харахад өнөөх нь иштэй чихэр амандаа хийн бүлтийсээр харах аж.
Минхёг- "чи үүнд бэлэн үү?" хэмээвэл Жүхон- "эбэлнэ" гэсээр аман дахь чихэрээ аван - "бэлэн" гэлээ.
Минхёг зориг шулуудан Жүхоныг хөтлөөд цаад өрөөнд байх Кихён руу очин эрч хүчтэйгээр хаалгыг нь татахад Кихён Шонугын гарыг өргүүлчихсэн ард нь хайруулын таваг барин
- "дахиж шөнө орой хөргөгчнөөс хулгай хийгээд үзээрэй" гэсээр ууртай сууж байлаа.
Минхёг чимээгүйхэн хаалгыг хаан Жүхонд хандан
- "магадгүй хоёулаа дараа дайн зарлаж болох юм. Бидний дайсан хэтэрхий хүчтэй зэвсэгтэй байна" гэх аж.
__________
Энэ хоёр минь дайн зарлах гэж байдаг.