Аз жаргал гэх энэ тансагхан үнэрт би мансуурч байна. Хайр гэх уяангалаг дуунд би уяарч байна.
Чи амьдрал юм болвуу?? Хэн нэгнийх байж болох байсан ч гэсэн хувь тавьлан гэх энэ хар шуурга дундаас өөр бусдыг анзааралгүй намайг л сонгосон чи минь энэ амьдрал минь юм болов уу??
Чи аз жаргал юм болов уу?? Амьдралд тааралдах мянга мянган хүнээс хэн ч мэдрүүлж чадаагүй сайхан мэдрэмжүүдийг мэдрүүлэх чи аз жаргал минь юм болов уу??
Чи хайр юм болов уу?? Хэнд ч хэлж үзээгүй нандин үгсээ зүрх сэтгэлээсээ уудлан хэлж хэнийг ч нэрлэж дуудаагүйгээр хайр гэж чамайг дуудсан юмсан . Чи хайр юм болов уу??
Чи яг хэн юм бол?? Хувь заяагаар учирсан сахиусан тэнгэр гэдэг нь чи юм болов уу?? Аль эсвэл амьдралыг хамт туул гэж бурханаас надад илгээсэн нэгэн юм болов уу?? Магадгүй энэ бүхний бүгдийнх нь учир чамд орших төгс төгөлдөр нэгэн нь чи байх.
Урдаас минь харж мишээхэд чинь нүднээс чинь аз жаргал харгаддаг шиг миний сэтгэлд ч бас аз жаргал мэдрэгддэг чи үүнийг даанч мэдэхгүй бас мэдрэхгүй байх. Хайрт минь гэж дуудхаасаа өмнө сэтгэлээ би чамд мэдрүүлмээр санагдана. Эхнэр минь гэж дуудхаасаа өмнө нөхөр чинь байж чадна гэдгээ чамд харуулмаар санагдана.
Хайртай мангар охиндоо❤