Middle of the Night [Hyungwonho]

1.4K 80 13
                                    

~~~~~~~~~

Шөнө дунд болох үед нойрноосоо сэрэх залуугийн амьдрал нэгэн хэвийн. Тэр бол Чаэ Хёнвон. Түүнд төгс царай, өндөр бие бий. Гэсэн ч тэрээр тайван амгалан хэвийн амьдралыг сонгосон нь энэ.

Хёнвон урьдын адил нөгөө л явдаг замаар алхахдаа эргэн тойрноо үл ажрана. Харанхуй энэ гудамжинд ганцхан гэрэл бүрэлзэн асах бөгөөд түүнийг засах гэж хэн ч ирээгүй гэдгийг Хёнвон тун сайн мэднэ. Үе үе анивчих гэрлийн тусгал доогуур нэгэн хэмнэлээр удаан алхах нойрмог залуугийн ууттай зүйл задрахад ч залуу тоосонгүй. Харин доош уруудан уралдах ногоохон алимнууд замыг өнгөөрөө чимэх нь нэн тааламжтай байсанд Хёнвон түүх гэж яарсангүй. Гэтэл ногоон дундаас ялгарах час улаан алим үл таних залуугийн хөлд тээглэх нь тэр. Залуу саяхан л зугаалж байгаад ирсэн бололтой үл ялиг найгах бөгөөд улаан алим руу тэнэг хүн шиг инээсээр ямар нэг зүйлийг яриад байв. Хёнвон хэдий гайхсан ч алимаа авах гэж бас оролдсонгүй. Үл таних согтуу залууг арван алхамын цаанаас ажиглан зогсохдоо нүд салгасангүй. Гартаа улаан алимаа барьсан согтуу залуу найган найгасаар Хёнвон дээр ирээд дэндүү жаргалтайгаар инээн

-"Чам шиг хөөрхөн алим байна" гээд өгөхөд Хёнвон чимээгүйхэн алимаа авахад одоо ч газраар ногоон алимнууд хэвтэнэ.

-Баярлалаа

Хёнвоны үг дэндүү сул дуулдсан ч согтуу залуу хангалттай сонсож байх аж.

-Би чамайг нэлээн олон удаа харсан юм байна? гээд бүдэгхэн гэрэлтэй шонгийн доор очоод явган суухад Хёнвон ч нөгөө талд нь дуугүй зогссоор………

-Чи үргэлж л тортой зүйлээ бариад энэ гудмаар өгсөж урууддаг.…………

-Үнэндээ би чамд атаархдаг шүү. Хэнтэй ч юу ч дуугарахгүй. Тийм болохоор чи хэнийг ч зовоохгүй, өөрөө ч зовохгүй. Харин би эсрэгээрээ. Надад дэндүү олон найз гэх нэрийдэлтэй хог шаарнууд бий. Хэн нь ч намайг дотроосоо яаж үхэж байгааг мэдэхгүй. Би……… би…………… үхмээр байна.

Үл таних залуугийн үгс Хёнвоны зүрх рүү шигдэх шиг болоход тэрээр сая нэг өвдөлт гээчийг мэдрэх шиг болох нь тэр. Энэ бол өрөвдөх мэдрэмж байсан юм.

Үхэхийг хүссэн нэгэнд үхэх мянган шалтгаан байлаа ч үлдэх төчнөөн шалтгаан олддог. Энэ согтуу залуу яг л тийм аж. Явж үл чадна. Үлдэж үл чадна.

-Зүгээр л орхичихож болно

Хёнвон сулхан хэдий ч эдгээр үгсийг хэлэхэд танихгүй залуу нулимстай нүдээрээ түүн рүү харвал өнөөх нь сэтгэл рүү нь шагайх шиг болох нь тэр.

 X =oneshots=Where stories live. Discover now