DRKL_JEON дэндүү удаасанд уучлаарай ^^ таалагдах эсэхийг мэдэхгүй л бна. Ккк +хэсэгтэй :>
~~~~~~~~~Надад үе үехэн хачирхалтай зүүд зүүдлэгддэг. Тэрхүү зүүдний дараа сэрэхдээ би туйлын цовоо сэргэлэн байх бөгөөд бие минь ч хөнгөн шингэн санагддаг юм. Гэвч зүүдлэгдэх үедээ яг л жинхэнэ мэт байдаг нь заримдаа намайг айлгаж орхидог.
Өдөр бүр явах бүжгийн бэлтгэл яг л өмнөх өдрүүд шиг байх ч яагаад ч юм хэн нэгэн над руу ширтэж байгааг би биеэрээ мэдэрч байлаа. Түүнтэй би ганц ч үг солилцож үзээгүй хэрнэ маш сайн танина. Учир нь тэр бол миний зүүдний амраг. Хачирхалтай санагдаж байж болох ч үе үехэн зүүдлэгддэг залуу бол У Сэхүн. Зүүдэндээ бид байж боломгүйгээр янагладаг. Байж боломгүйгээр шүү…………
У Сэхүнтэй би танилууд болоод удсан ч тийм ч их харьцаж байгаагүй. Өнөөдөр бэлтгэлийн дараа заавал ярилцаад үзсэн нь дээр байх. Яагаад ингэж их зүүдлээд байдаг учраа олж ч магадгүй юм?
Ийн шийдсэнд би инээмсэглэсээр очсон юм. Намайг инээхэд бүгд л инээдэг. Гэвч тэр тэгсэнгүй. Харин ч эсрэгээрээ дэндүү хачирхалтай харцаар төөнөсөнд өөрийн эрхгүй нуруугаар хүйт даан хүйтэн хөлс цувж, алга маань ч хөлөрч эхлэх нь тэр.
-Сайн уу?
-Пак Жимин биздээ?
-Т-тиймээ
-Клубын алдартан надтай юуны талаар ярих гэж ирэв? гээд л өндөр Сэхүн Жиминий өмнө тулан ирэхэд тэдний хооронд өндрийн багахан ялгаа гарч байсан юмсанж. Багахан л……
Харин Жимин ихэд л сандрангуй хурцаар төөнөх түүний харцнаас аль болох дальдчин нэг алхам хойшлоно. Харин тэр нэг алхам урагшлана.
-Би алдартай биш шүү дээ
-Яагаад? Бүгд л чамайг танина. Эгдүүтэй, эелдэг харьцаатай, түүн дээрээ нэмэх нь туйлын гоц авьяастай нэгнийг шүтэхгүй, атаархахгүй хүн байхгүй. Эмэгтэй байтугай эрэгтэй хүмүүсийн харцыг унагаадагаараа алдартай шүү дээ гээд л алхам алхмаар дөхөх түүнээс Жимин үнэхээр айж байсан ч өнөөх зүүд нь гэнэт л толгойд нь зурсхийн ороод ирэх нь тэр.
-Би чиний талаар ихийг мэддэг шүү гэж хэлэхдээ Сэхүн үл ялиг шивнэх бөгөөд харц нь цаанаа л далд хүсэл агуулжээ.