2

7 1 0
                                    


Сэтгэлд минь хоногшиж, зүрхэнд сийлэгдсэн энэ газартаа байгаадаа би үнэхээр баярладаг. Болдог бол хорвоо дэлхийн бүх хүмүүсийг гэртээ уриад жаргалаа хамт хуваалцмаар байна. Тэгээд бид хамтдаа гялалзсан гэрлэн дунд бүжиглэж, мөнгөлөг цэнхэр өнгөн дунд хөгжилдөх болно. Ийн бодох төдийд л өөрийн эрхгүй мишээн дотор халуу төөнөн.
*
Ой модон дундуур дүү нартайгаа цасаар тоглон гүйлдэх хичнээн сайхан гээч. Гар хэдий даарч байсан ч үргэлжлүүлэн цас атган тоголдог бид тэнэг байх. Эсвэл зүгээр л хүүхдийн зан юм болов уу? Энэ аз жаргалтай мөч л үргэлжилж байвал даарсан ч зүгээр дээ гэсэн тэнэг хэдий ч ухаалаг бодол.

Christmas tree farmWhere stories live. Discover now