night dating

23 3 0
                                    

Бидний болзоо үргэлж л нар жаргаж оройн хоолны дараа болдог байж билээ.

Тольны өмнө эргэлдэж эргэлдэж гадагш гарахад намайг хүлээн зогсоо түүнийгээ харан бяцхан охин шиг л гүйж дэгдэн түүн дээрээ очдог байж билээ.

Хажууд нь алхаж явахад хичнээн сайхан байдаг гээч. Айх айдас үгүй, эрэлхэг баатартай явж байгаа юм шиг л.

Хааяа хааяахан хэдэн үг солин ихэнхдээ чимээгүй явдаг байв.Тэр надруу харна, тэгэх болгондоо инээмсэглэнэ. Харин би эдгээр мөчүүдийг ахин бодит мэтээр дурсахын тулд нэг бүрчлэн тогтоож авахыг хичээнэ.

Зорьсон газраа очиж хамтдаа цагийг өнгөрөөсний эцэст ахин буцан алхахад зөөлнөөр үлээх салхи үсийг минь таатай илбэнэ. Бид хэсэг зогсоно. Дэндүү тааламжтай мөчүүдийг ахин хамт өнгөрөөхийн тулд ахин чимээгүй аниргүйд хоёулахнаа зогслоо. Салхи үсийг минь илбэнэ. Тэр толгойгоо зөөлнөөр явуулсаар мөрийг минь түшнэ. Намуухан салхи бид хоёрыг илбэнэ.

Бие биенээсээ салах цаг болно. Хацар дээрх үнсэлт тэгээд би гэрлүүгээ хачин баясгалантайгаар инээмсэглэн орно.

Бид маргааш ахин уулзана, биднийг маргааш гэх гайхалтай өдөр ахин хүлээж байдаг байсан.

Бидний үдшийн болзоо...

|| H•A•B•I•B•I ||Where stories live. Discover now