~Төгсгөл~

3.6K 352 89
                                    

~I love u~

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

~I love u~



Хүрэлт болгоныг нь зүрхэндээ сийлээд харин үнэрийг нь уушгиндаа хадгалаад 4 жил өнгөрчихөжээ. Хэзээ ч бодлоос минь гарч байгаагүй ах, багш бас миний анхны хайр. Дурсах тоолондоо үнэрийг нь хайж, айх болгондоо хүрэлтийг нь санадаг байсан юм.

Хэзээ нэгэн өдөр би түүнийг ирнэ гэж итгэж байлаа. Сүүлд хэлсэн түүний минь үгс зүрхийг минь зүсэж сэтгэлийг минь эмтэлж орхисон ч ингээд ч болов ирэх бол хичээж бас дахин хичээх хэрэгтэй байсан юм.

Хүлээх яг л амьдын там шиг байсан. Тарчилж бас дахин тарчилж байсан. Эр хүн харах болгондоо тэр хүнийг гэж андуураад тэврээд авсан удаа цөөнгүй. Адилхан нэр сонсоод догдолсон удаа ч бас цөөнгүй байсан. Царайг нь ч мэдэхгүй тэр нэгэнд дурлаж орхихдоо би бүх зүйлээ өгчихсөнөө тэр үед л анзаарсан юм......

~~~~~~~

"Ахаа"

"За хайрт минь"

Тэхён гараа зөөлөн явуулсаар Жонгүгийн үсийг элбэж байв. Жонгүг хайрт минь гэсэнд инээмсэглээд энгэрт нь бүр ч наалдан "Та намайг санасан уу?"

Тэхён толгойгоо хурдан хурдан дохиод духан дээр нь үнсэхэд Жонгүг ахин асуулаа.

"Хэр их?"

Тэхён тааз ширтэн хэсэг бодож байгаад "Мэдэхгүй ээ.....гэхдээ хэмжих хэмжүүрээс ч их"

"Харин би таныг санасандаа аль хэдийн үхчихсэн байх.....гэхдээ хамгийн хэцүү байсан зүйл нь юу гээч? таныг санамаар байвч царайг чинь мэдэхгүй байх хамгийн аймшигтай байсан" Жонгүг ийн хэлээд санаа алдахад Тэхён нүдэн дээр нь зөөлөн үнсэж аль болох энэ сэдвээс татгалзаж байсан юм. Одоо бүх зүйл ард үлдсэн шүү дээ. Эцэст нь одоо байгаа цаг хугацаа л хамгийн чухал. Ирээдүй эсвэл өнгөрсөн биш одоо байгаа энэ цаг хугацаа хичнээн үнэ цэнэтэй болохыг л мэдрэх хэрэгтэй юм.

"Ахаа.....би хагалгаанд орохынхоо өмнөх өдөр дотроо залбирсан. Хараа ороод нүдээ нээхэд минь тэр минь хажууд байгаасай гэж.....гэхдээ тийм зүйл болоогүй....энэ намайг маш их өвтгөсөн"

~Just look at me ~ || Taekook || ДууссанWhere stories live. Discover now