Тээр тэртээгээс би чамайг олж хараад яаран тэврэхээр гүйлээ ... яагаад ч юм хурдлах тусам чи улам холдоод байх шиг . Нэг харахад чи хаана ч байхгүй , харин хаа нэгтээгээс чих сэртхийлэм ярьшигтай дуу сонсдоно. Тэр дуу аажим аажимаар чангарч хажууд ирэхэд би нойрноосоо сэрлээ . Үнэхээр гунигтай би дахиад л чамд хүрч чадсангүй , дахиад л зүүдээ төгсгөж чадсангүй ... харамсалтай бас аймшигтай . Аймшигтай сэрүүлэгний дуу гунигт зүүдээр энэ өдрийг эхлүүлнэ. Яг л өмнөх шигээ нэгэн хэвийн уйтгартай өдөр. Хаашаа ч явсан хаашаа ч харсан зөвхөн чи л бодогдоно. Хэдхэн хором ч болтугай уулзахсан , холоос ч хамаагүй барааг нь харах юмсан . Харьцахгүй уулзахгүй байна гэдэг үнэхээр аймшигтай юм ... төсөөлхийн аргагүй . Ганцаардал гэдэг чинь л энэ байх . Биений минь эд эс болгон үхэж байгааг би мэдэрч байна . Цээж минь маш том шарх авсан мэт хүндүүрлэн бачимдана. Уйлмаар байгаач огт гарч өгөхгүй юм яагаад ЯАГААД ??!
Яг л тамд унасан мэт энэ аймшигтай мэдрэмж хэзээ дуусах бол ? Чамтай уулзах хүртэл үү ? аль эсвэл жинхнээсээ тамд очсоны дараа юу ?