Математикын хичээл орж байлаа. Гэтэл утсанд чат ирэв.
From: SugaSugar__
-Хаана байгаа юм? Юу хийж байгаан?
"Хичээлтэй байна" гээд хариу бичихын завдалгүй багш толгой руу номоор цохилоо.
"Аа багшаа!"
Багш "Утсаа өг!"
"Үгүй ээ! Багшаа би зүгээр-"
Тайлбарлаж амжилгүй багшид утсаа алдав. Шюга бид хоёрын чатыг бүр эхнээс нь, чангаар уншив. Сүүлийн үед Шюга гэгч тэр хүү ихэнхдээ халамжилсан, нялуун чат бичиж байсныг ч хэлэх үү, би бүр шившиг болж дууслаа..
Багш "Элсэлтийн шалгалт 18 хоногийн дараа болно. Чи мэдэж байна уу, Пак Юна!"
"Мэдэж байна"
Багш "Ангиас гар!"
Би эсэргүүцэл үзүүлж чадалгүй цүнхээ үүрэн, баруун гартаа утсаа тас атгасаар ангиас гарлаа.
From: SugaSugar__
-Hey?
-Яагаад хариу бичихгүй байгаа юм?"
To: SugaSugar__
-НОВШ МИНЬ!!!! БИ ЧАМААС БОЛООД АНГИАС ХӨӨГДЧИХЛӨӨ! ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭ!
To: SugaSugar__
-Юу? Хөөгдсөн?
-Уучлаарай...
Энэ цагт завтай явж байдаг... Хичээлээ тасалчихсан юм байх даа?
YOU ARE READING
[✔︎] 𝐈 𝐏𝐮𝐫𝐩𝐥𝐞 𝐘𝐨𝐮, 𝐁𝐚𝐛𝐞! ᵐⁱⁿ ʸᵒᵒⁿᵍⁱ
Short Story"Хэрвээ би чамд сайн гэвэл... чи итгэх үү?"