Сэүн-н талаас
Энэ зүүд гэсэн үг тэгэхээр сэрэх хэрэгтэй гэж бодсоор өөрийгөө хэд хэд цохьсон ч огтоос өвдсөнгүй... сонин юм даа
өнөөх эмэгтэйтэй эвээр ярилцаж үзэх хэрэгтэй хэмээн бодоод
-Чи энд байна уу? хэмээн болгоомжлон асуухад тэрний уйлах дуу улам ойр сонсогдов.
би-битгий уйл аа! хэрвээ чи хүсвэл хоёулаа ярилцья,би чамайг сонсож өгье? Ямарав дээ? гэхэд тэр уйлахаа болин улаан өрөө нам гүм болов.
-энэ ямар учиртай болохыг чи надад тайлбарлаж өгч болох уу? Мэдээж чи хүсвэл шүү дээ би чамд тусламаар байна.
Тэр-чи надад туслаж чадахгүй!
Би-яагаад вэ? Би өөрийн чадах бүхнээ хийнэ.
Тэр-чи зүгээр л миний хүссэн зүйлийг надад өгчихөөд надаас зугтаах гэж байгаа гэдгийг чинь би мэдэж байна.
Би-зугтаах гэнэ шүү энэ газарт чинь хүссэндээ ирээд хүссэндээ яваад байдаг газар биш биз дээ? Тэр улаан уутнаас болж л ...
Тэр-тэрийг чамд өгөөгүй байсан ч би чамайг олж очих байсан!
Би-чамд би яаж туславал болох юм бэ? Надад хэлээч дээ
Тэр-дүүг минь олж өг
Би-Дүү гэнэ ээ? Хаанаас?
Тэр-манай гэрийн хаягыг олж очоод Мүнха-тай уулз тэгээд Мүнбёл эгч чинь явуулсан гэж хэлээрэй
Би-тэгээд л болоо юу?
Тэр-одоохондоо тийм ээ
би-гэхдээ гэрийн хаягаа хэлж өгөхгүй бол би яаж олох юм?
тэр-би... би тэрийг санахгүй байна...
би-ядаж тэгвэл чиний овог нэр бас регистрийн дугаар чинь? Би хүн хөлслөөд хайлгая
Тэр-Миний овог ... Би тэрийг ч бас санахгүй байна....
Би-санаж байгаа зүйл чинь ердөө ингээд л болоо гэж үү?
Тэр-тийм ээ, би тоглолт үзэхээр явсан тоглолт үзчихээд чиний араас дагах гэж байсан сасэнуудаас гуйж тэдэнтэй хамт явахаар болсон тэгээд л би энд байна. надад өөр санах зүйл алга гэхдээ миний дүү надад дүү байгаа.
Би-ойлголоо би олох гээд үзье гэхдээ чи хэзээ нас барсан эсвэл хэр удаан ийм байгаагаа санаж байна уу?
Тэр-магадгүй нэг жил байх.... Эсвэл хоёр жил ...
Би-ойлголоо чамд яаж туслахаа би бодож олно оо. эндээс сэрэхэд би үнэхээр тамир тэнхээгүй болчихсон байдаг чи яагаад гэдгийг мэдэх үү?
Тэр-би мэдэхгүй ээ, анх юугаа ч санахгүй тэнээд явж байхад тэр хүүхэн намайг олж хараад тусламж хэрэгтэй эсэхийг асуусан тэгээд оронд нь надад хумс бас үснээсээ хэсгийг өг гэж хэлсэн би хэлсэнээр нь өгсөн одоо би энд л байж чадна би эндээс дүүтэйгээ уулзахаас нааш гарч чадахгүй
Би-дүүтэйгээ уулзаж байж л нөгөө Санзу гол гэдэг юмыг гатлан нөгөө ертөнцөд очно гэсэн үг байх нь ээ?
Тэр-би тэгж бодож байна. Чи завтай үедээ өнөөх хүүхэн дээр очиж илүү тодорхой зүйл олж мэдээд надад хэлээрэй. Яагаад би эндээ с гарч болохгүй байгаа талаар ...
Гэнэтхэн нүдээ нээн сэрэхэд толгой эргэж яг л эрч хүчээ хэн нэгэнд соруулчихсан аятай хөдлөх ч тэнхэлгүй болчихсон байв.
Өнөөх эмч бүсгүй орны хажууд сууж байхыг хараад ус гэж аяархан хэлэхэд тэр надад ус хийж өгөөд
-зүгээр үү? гэж асуулаа.
Би-тийм ээ,жаахан амарчихвал гайгүй болох байх
Тэр-юу гэж байна? Юу хэрэгтэйг нь асуусан уу?
Би-тийм ээ, дүүтэйгээ уулзмаар байна гэж байна лээ,
Тэр-Дүү гэнэ ээ? Хаана байдгийг нь асуусан уу?
Би-дүүгийнхаа нэрийг л хэлсэн бусдыг нь санахгүй байна гэсэн
Тэр-тийм байж..
Би-гэхдээ чи яаж тэрний талаар мэддэг юм?
Тэр-тэр..
Би-надад мэдэх бүхнээ хэл бас би яагаад ингэж тамир тэнхээгүй болж байгааг чи мэднэ тийм үү?
Тэр-Улаан зүүд зүүдэлдэг хүн тамир тэнхээгүй болдог нь тэр сүнс энергийг чинь сордог гэсэн үг. Нэг ёсондоо чиний энергээр тэжээгддэг гэсэн үг тийм болохоор чи нам унтаж байгаа мэт боловч тамир тэнхээгүй болдог юм.
Би-Миний энергийг сордог гэхээр хэрвээ би тэнд очихгүй байвал тэр үхнэ гэсэн үг үү?
тэр-тэр чинь угаасаа үхчихсэн.
би-бишээ миний хэлэх гэсэн зүйл бол тэр миний энергээр тэжээгддэг юм бол би түүнийг зүүдэлэхгүй байвал тэр нөгөө Санзу гол энэ тэр гэдгээ гатлах уу? Эсвэл өөр хүн дээр очих уу?
Тэр-чи зүүдэлэхгүй байж чадах юм уу? Улаан ууттай зүйл бол зүгээр ч нэг эд биш чи хичнээн хаяахыг хүсэж зугтаасан ч тэр уут чиний хажууд байж л байх болно. Голын эрэг дээр очоод гол руу шидчихээд гэртээ ирэхэд чинь яг байсан газартаа байж л байна.
Би-мммххн,тэгвэл би унтахгүй 24н цаг сэрүүн байвал яах уу?
Тэр-тэрнийг хүссэн үед чи шууд л унтана гэхдээ энэ бол яг унтаж байгаа хэрэг биш чи ухаан алдаж байгаатай л ижилхэн. Гаднаасаа харахад унтаж буй мэт боловч үгүй гэдгийг чи ойлгож байгаа биз дээ?
Би-тийм ээ, тэгэхээр эндээс зугтаах арга байхгүй юм бол би түүнд яг яаж туслах ёстойгоо ойлгохгүй байна.
Тэр-эхлээд түүнийг амьд байхдаа юу хийдэг хэн байсныг бас яагаад үхсэн талаар нь мэдэх хэрэгтэй
Би-тэгээд нөгөө яриад байсан дүүг нь олох хэрэгтэй байх... Гэхдээ би хэдэн сая Эл-үүд дундаас яаж түүнийг олох юм бэ? Жил бүр тоглолт хийгээд явж байдаг болохоор энэ бүр ч хэцүү асуудал болох нь дээ. Тэр хэлэхдээ өөрийгөө үхээд нэг юм уу хоёр жил болж байгаа гэсэн тэгэхээр ойрын хоёр жилд тоглолт хийсэн газруудыг шалгаж түүнийг олох хэрэгтэй
Тэр-чи царайг нь харсан уу?
Би-үгүй ээ, тэр гэрэлд огт гарч ирээгүй.
Тэр-дараагийн удаа тэрнээс царайгаа харуулахыг гуй гэхдээ чи айж цочиж болохгүй шүү, тэр уурлачихвал чи хэд хоногтоо сэрж чадахгүй болно. Түүнийг уурлуулж хэрхэвч болохгүй шүү ойлгосон уу?
Би-ойлголоо.гэхдээ чи энэ зүйлийн талаар яаж ингэж сайн мэддэг юм?
Тэр-хайртай залуутайгаа үүгээр дамжуулан уулзаж байсан юм.
Би-анх яаж мэдсэн юм?
Тэр-чамтай л адилхан интернэтээс олсон.
Би-ммм, одоо яв даа би гарлаа гэхэд тэр толгой дохиод өрөөнөөс гарлаа.
Цаг харвал аль хэдийн өглөө болчихсон 7:07 болж байв. Өнөөдөр ахиад тоглолттой учир ядарч болохгүй гэж бодоод шүршүүрт ороод бэлтгэл хийх заал руу гаа явахдаа бэлдэн юмнуудаа цүнхлэж байтал хонх дуугарч Бекхён орж ирэв.
-түрүүн өрөөнөөс чинь гардаг хүүхэнтэйгээ цагийг сайхан өнгөрөөсөн үү?
Би-Юу? Та харчихсан юм уу? Чөтгөр аваг гэж хэлчихээд менежерын өрөө рүү гүйлээ....Дүрэм хэвээрээ 50:20 :)
YOU ARE READING
红梦 )Улаан Зүүд(
FanfictionХэзээнээс ч юм зүүдлэгдэж эхэлсэн тэр эмэгтэйг хэн гэдгийг нь би үл таних ч тэр намайг дэндүү сайн мэднэ... Хэсэг:8-10