2. 꿈

1.3K 158 6
                                    

Мөрөөдөл минь зөвхөн чи болохоор би чиний төлөө хангалттай их хичээж байна.

Өглөө эртлэн босож Сөүл хоттой танилцахаар гэрээсээ гарлаа.

Өдөржингөө явж, Сөүлийн бахархалыг үзэж харсаар өнөөдөр өнгөрсөн байсан юм.

Идэхийг хүссэн хоолоо идэж үзэхийг хүссэн газраа үзэн, зураг татуулан нэгээс нөгөө рүү явж байсан юм.

Их орой болсон байна.
Кофе шопоос гаран гэрийн зүг алхана.
Эндэхийг хангалттай сайн мэдэхгүй ч яг л мэддэг юм шиг явах нь инээдтэй юм.

Гэрэл нь үл ялиг тусах гудамжинд хэдхэн хүн л явах бөгөөд тэр дундаас онцгойрч гарч ирэн нүдэнд минь нэгэн хүн туслаа.

Хаанаас нь ч яаж ч харсан тэр хүн минь мөн бололтой.
Хэнтэй явж байгаа юм бол?
Аан.. би энэ хүнийг ч бас мэдэх юм байна.

Би нүдэндээ итгэж ядна. Өчигдөрхөн ирээд л өнөөдөр чамайгаа харчихлаа.

Тиймээ, миний хангалттай их хүсэж мөрөөдсөн Жон Хусог байсан юм.

Жэй Хөүп миний итгэл найдвар минь тэнд зогсож байсан юм.

Нар мэт инээмсэглэлээрээ инээчихсэн зогсож байсан.

Би байрандаа таг гацан зогслоо. Би хаашаа ч хөдлөлгүй чамайг л сайн харж авахын түүс болно.

Халааснаасаа утсаа гаргаж ирэн түүнийхээ зургийг авах гэтэл хэн нэгний гар орж ирэн гарыг минь доош буулгана.

Нүүрээ халхалсан тэр залуу: битгий, гуйж байна гээд их л залхсан байдалтай хэлэх аж.

Аан... би түүнийг ч бас хэн гэдгийг нь мэдэх юм байна. 

Тэр Ким Тэхён байж.

Хичнээн нүүрээ далдалсан ч би түүнийг таньчихсан юм.

Би одоо болтол гайхсаар бас сандарсаар зогсоно.

Мөрөөдөлд минь байдаг тэр гайхамшгууд урд минь ингээд зогсож байх юм гэж хэн мэдлээ.

Тэхён: та зүгээр үү?

Тэр нүд рүү минь ширтсээр надаас ингэж асуусан.

Би хариулахыг хүсэвч амнаас минь ганц үг ч гарсангүй нь харамсалтай.

Тэхён: та энэ талаар юм бичихгүй биздээ? Бид зүгээр л чөлөөт цагаа хөгжилтэй өнгөрүүлэх гэсэн юм. Ямар нэгэн юм битгий бичээрэй. Би таниас гуйж байна.

Jamais Vu /MGL/ Completed Where stories live. Discover now