Минхигийн талаас
Намайг гарч ирэхэд тэр өөдөөс их сонин харан зогсож байв. Би гайхан хэд хэд дуудахад тэр цочин надруу харав. ТэгээдТэр:за тэгэхээр одоо үе бол мэдээж танай үеээс ондоо өөрчлөгдсөн зүйлс их. Одоо гарч зарим зүйлсыг үзүүлж харуулж чамд бага сага зүйл авч өгнө. Сануулж хэлэхэд намайг чимээгүй дагаад явна шүү!.
Би залхсан шинжтэй:Заа за за за эр юм байж ээж шиг үглэхыг нь яана
Тэгээд бид 2 гэрээс нь гарч грашд нь оров. Тэр их баян бололтой их олон машинтай юм. Бүр нисдэг машин гэж байгаа.
Би машинд суух гэхэд яаж суухаа мэдэхгүй Тэхён намайг суулгаж бүсыг минь зүүлгэж өглөө. Тэгээд грашаас нь гартал урдуур маш хурдан нэг машин нисээд өнгөрөв. Тэр үед Тэхён гэнэт зогссон болохоор би урагшаа болж шил мөргөх гэж байхад Тэхёны гар нь урдуур орж ирэн намайг халхалсан юм.
Бид явсаар нэгэн газар ирэв. Дотогш ороход нэг ч хүн байхгүй харин нэгэн робот зогсож байв. Тэхён очин нэг юм хэлэхэд тэр робот над дээр ирэн "та намайг дагаад явна уу" гээд намайг аваад явлаа. Тэгээд дагаж явтал миний биеийг хэмжээд зогсчихов. Хэмжээ аваад нэг минут болвуу гүй юу агаар дээр зурагнууд гарч ирэн надаас "та эндээс хувцасаа сонгоно уу" гэхэд би харж харж байгаад гурван хувцас л авлаа.
Хэсэг хугацааны дараа
Тэхён бид хоёр гадуур юмстай танилцаж явангаа миний ирсэн газрыг ярилцаж явсаар нэг мэдэхэд Тэхёны гэрт ирлээ. Ороод удалгүй байж байтал нэг газраас "ТЭХЁНАА" гэх эрэгтэй хүний чимээ гарав. Би гайхан байж байтал нэг царайлаг залуу ороод ирэв.Би хараад бараг дурлах шахам байж байтал намайг хараад "Тэхёнаа энэ юу юм бэ? Робот юмуу?" Гэв. Би бүр гайхан хажуунаас нь "Өөрөө хүнийг танихгүй байж жаахан аятайхан байна уу" гэхэд цочин " Сайн байна уу?" Гээд инээгээд мэндлэв. Инээх нь бүр хөөрхөн юм гээч. Тэр хооронд Тэхён гарч ирэн "Өө Хусогаа" гээд ярилцаад нэг өрөө рүү орчихов.
Хэсэг хугацааны дараа тэр хоёр гарч ирэн бид танилцав. Тэгээд
хусог:Чи хэдэн настай вэ? Манай Тэхёнтой хэзээ танилцсан юм? Та 2 үерхдэг тийм үү?
Тэхён: үгүй ээ манайд түр хугацаанд амьдрах хэрэгтэй болчихоод.
хусог:тэхёнааа чи нэг л биш дээ. Чи ичээд байна тиймүү. Чи худлаа ярьж чададгүйш дээ ххэ. Баригдсан даа одоо би бусаддаа хэлнэээ.Хусогийн талаас
Би бусад руугаа "тэхёнийнд хүрээд ир. Тэр найз охинтой болж хурдан хүрээд ир" гэж бичихийг харсан Тэхён надтай хөөцөлдөн "тийм биш гээд байхад даа" гэж араас хөөж байтал хонх дугарав............
YOU ARE READING
Миний Ирээдүйн Нөхөр Ким Тэхён
ActionИрээдүйд нэгэн үл таних залууд дурласан бүсгүй