Чи нууцыг тайлсан уу? Бүх нууцын учир тэнд байсан...
Чөтгөрийн хатан гэж байгаа ч Чиаки нь хүнд муу зүйл хийж байсан удаагүй билээ. Даалгавар биелүүлж мөнгөтэй болдог энэ цаг үед хүмүүс хуурамч цуу яриа зохиосон нь Чиакиг байгаа болгож буй гол шалтгаан юм.
Дурсамжийн чулуу гэгч чулуу нь дурсамжтай холбоотой бүх зүйлийг хийх чадвартай. Хэсэг хугацаагаар мартуулах, өөр дурсамж бүтээх, дурсамж өөрчлөх, устгах гэх мэт. Энэхүү чулууг болгоомжгүй зөөснөөс болж чулуу идэвхиж Чиакиг оножээ.
Чиакиг золиосны хүн болгосон Хирото ба түүний найзуудыг улсын зүгээс торгож, төлбөрийг нь ажил хийлгэж төлүүлж байгаа аж. Мөн Чиакигийг тухай бүх цуу яриаг хүчингүйд тооцож, хэн нэгэн энэ тухай ярих аваас шийтгэх тогтоол гаргажээ. Үүнээс хойш Чиаки болон чөтгөрүүд ор сураггүй болцгоов. Зарим хүмүүс тэднийг аюулгүй газар одоо хүртэл амьдардаг гэж ярьдаг.
Чиаки [千秋] гэх нэр нь "мянган намар" гэсэн утгатай. Харин Рокүна гэдэг нь "хэрэггүй, ашиггүй" гэдэг утгатай нэр юм.
Дараагийн зохиол тун удахгүй...
Rainix💜🌈💫
YOU ARE READING
Forgotten
Short StoryХүн ой санамжаа алдсан үедээ юу хийдэг вэ? Хэнд итгэж, хаашаа явдаг бол? Энэ бол ой санамжаа алдсан нэгэн эмэгтэйн тухай зохиол юм. Түүнд юу тохиолдох бол оо? Тэр яг үнэндээ хэн байсан бэ? 1 бүлэг нь 3 өгүүлбэрээс тогтсон зохиол болно. Та бүхнийг уй...