-0-

231 29 4
                                    

Метронд суусан хүмүүс бүгд өнөөдрийн ачааллыг үл даан хөмсөг зангидан зогсоцгооно. Саяхан төгссөн болов уу? гэмээр нэгэн охин тэдгээр ууртай хүмүүсээс тэс өөр царай гарган зогсох ажээ.

"Маргаашнаас би их сургуулийн оюутны амьдралыг туулах нь. Тэр хүнтэй нэг ангид орж чадсан нь яалт ч үгүй хувь тавилан!" хэмээгээд гараа залбирал үйлдэж буй мэт урдаа атгаад "Удган эгч дээр очих болно." гэсээр нүдээ анилаа.

Метро хамгийн сүүлийн буудал дээр зогсмогц өнөөх охин хамаг юмаа шүүрсээр гүйв.

Түүний яарч байгаа газар бол ахлах сургуульд охид, бүсгүйчүүдийн дунд алдартай байсан хамгийн сайн шившлэг хийдэг удганы газар.

Тэрээр шууд дараалал дайрч ороод. Хижээл насны эмэгтэйн өмнө очиж сөхрөөд "Эгчээ миний хайр дурлалын асуудлыг хараад өгөөч? "

Өнөөх удган гэгдэх эмэгтэй хэсэг сонжин харж байгаад "Алив үсний гоёлоо өг. Нэр, нас юу байдаг юм бүх зүйлээ хэлээд аль." хэмээн зандрангуй дуугарав.

"Сон Хэжи. Одоо арван найман настай. Дундаж гэр бүлээс гаралтай айлын дунд хүүхэд. Видео тоглоом, анимэ, манга, драма гээд бүгдийг үзэж сонирхдог. Мөн маргааш оюутан болно" хэмээн яриагаа дуусгалаа.

Өнөөх удган усний гоёлыг нь баруун гартаа чангаар атгаад нүдээ анин "Чи тэр хүүтэй дотно биш юм байна. " хэмээв.

Хэжигийн нүд нь томрон "Та яаж мэдэв ээ?"

Удган хөмсгөө зангидан дээш хараад "Би энийг мэдэхгүй байх юм бол яах гэж удган гэж нэрлэгдэх юм бэ?" хэмээн уурсангуй хэллээ.

Хэжи уруулаа хөнгөн цохиод "Тийм ээ. Эгчээ би хойноос нь бараг л жил хөөцөлдөж байна."

Удган санаа алдаад "Чи ч асуудалтай хүүхэд байна даа. Үнэхээр болохгүй нь ээ. Та 2 гадны нөлөөгүй л бол хэзээ ч нийлэхгүй хүмүүс байна. Би чамд шившлэг хийж өгье. Чи харин нөгөө хүүдээ заавал өгөх ёстой шүү. Чи тэгээд юунд шившлэг хийлгэмээр байна?" гээд яг эгц өөдөөс нь харлаа.

Хэжи" Магадгүй үсний гоёлдоо?" хэмээн асуулт дүүрэн харцаар цоргив.

"Чи үсний гоёл эрэгтэй хүн авна гэж бодож байна уу? Ийм болохоор л чи өдий хүртэл нийл... Чамд өөр санаанд чинь буух юм үнэхээр алга уу?"

Хэжи гэнэт ямар нэг юм санасан бололтой уулга алдаад" Шоколад болох уу? " гэлээ.

"Наад зэрэг чинь л хангалттай"

Охин үүний дараа өрөөг орхин гараад "Жон Үёон... Хүлээж бай. Хоёулаа 2 ихэр хүүхэдтэй болно!!!"



|За өмнөтгөл хэсэг орлоо. Ёстой ичиж үхэх гээд халуундаа шатаж байна өө 😂 Энэ эхлэл нь ийм ч цаашаагаа ёстой янзын, янзын юм гарна.

One piece of chocolate Where stories live. Discover now