13."‹Ээж›"

3.7K 301 92
                                    

Эмч нар гарч ирэн маскаа буулгалаа.

Бэкхён:Хаын,Хаын зүгээр үү?эмчээ??

Эмч:Тиймээ,Хагалгаа амжилттай болсон.Өвчтөний бие нь сэрэхийн өмнөх хүндрэлээс болж сульдаж зүрхний цохилт удааширсан байна.

Бэкхён санаа амрах аятай эмчээс зуурсан гар нь суларч доош газар ширтэв.

Тэр яг одоо өөрийгөө ямар их харааж зүхэж байгааг хэн ч мэдсэнгүй.

‹Сарын дараа›

Бэкхён эмнэлэгийн v.i.p өрөөрүү инээмсэглэсээр орлоо.

Тийм ээ!Хаын сэргээд бараг л сарын нүүр үзэж байна.

Хаын ном унших ба Бэкхёныг харан инээмсэглэн угтав.

Бэкхён:Хайраа гэсээр Хаыныг очиж үнслээ.

Хаын:Ашгүй чи ирчихлээ!Одоо явцгаая!гэж хөөрсөн байдалтай хувцаснуудаа баглав.

Бэкхён хөмсгөө өргөөд:Чи??гэхэд Хаын гэмшингүй доош хараад:Уучлаарай Daddy гэв.

Бэкхён чихэр авсан жаал шиг мишээгээд:За явцгаая!Хоёулаа гэртээ хариад ажилтай!гэж жуумалзав.

Хаын улайх нүүрээ нуусаар хувцасаа баглаж дуусгав.

Бэкхён түүний багласан үүргэвчтэй хувцасыг үүрээд Хаыны гарнаас хөтлөөд эмнэлэгийн үүдийг зорьж байв.

«Хаын»

ХХХ:Бэкхён?

Гэж нэг эмэгтэй хэлэхэд Бэкхён бид хоёр эргэж харвал богино бариу хар даашинз өмссөн үсээ том том ороож нүүрээ хөнгөхөн будсан үзэсгэлэнтэй эмэгтэй зогсож,бидний хөтөлсөн гарлуу харж байв.

Бэкхён түүнийг хараад л байх ба надад хардах сэтгэл төрж байлаа.

Би Бэкхёны гарыг сэгсрэхэд тэр ухаан оров бололтой арай өөр болов.

Бэкхён:Өө с.с.сайн у.уу?М.Минжи?Гэж гацаж түгдэрсээр хэллээ.

Минжи гэх эмэгтэй инээгээд:Чи яг л дээр үеийнх шигээ надтай ярихаараа сандарсан хэвээрээ л байна.Гэв.

Тэгж хэлэнгүүтээ Бэкхён руу ойртон чихэнд нь ямар нэг зүйл шивнэхэд би ахиад л Бэкхёны гарыг татлаа.

Бэкхён надруу харахад би түүнрүү асуулт эрсэн харцаар харлаа.

Минжи гэгч надруу хараад:Намайг Ким Минжи гэдэг.Бэкхёны найз аан бас анхны хайр нь гэх нь тэр.

Гайхалтай харсаар байхад найз охин нь үгүйэ бүр сүйт бүсгүйн байхад анхнй хайраа?Түүнд ичих булчирхай байдаггүй юм байхдаа?

ỮŇ VΞŁŁΔg€ |벡현| [MGL]/ДУУССАН/Where stories live. Discover now