Début

59 4 2
                                    

Ж.Бизегийн ээж нь мэргэжлийн төгөлдөр хуурч байв.Ээжээрээ заалгасан хүү есөн настайдаа чадвараараа гайхагдахуйц болсон тул түүнийг ээж нь Парисын хөгжим бүжгийн коллежд  илсүүлжээ.Ийнхүү энэ коллежд элссэн хамгийн залуу сурагч болсон байв.

"Хүү минь чи тэнд зөвхөн Франц  хэлээр ярих болно.Үгүй бол хүүхдүүд чамайг дээрэлхэж магадгүй.Эх хэлээрээ ямар нэг үг бувтнаж ч болохгүй.Тэгвэл ээж нь уйлах болно шүү" Мартина хүүгийн урд халуун талx сүүтэй хамт тавин "Бас багш нартайгаа эвтэй харьцаарай" Мартина хүүгийнхээ булцгар хацар дээр шоб хийтэл нь үнсэхэд хүүгийн хацар дээр улаан уруулын толбо тодоос тод үлджээ.
"Ээжээ уруулаа будахаасаа өмнө үнсэж болдоггүй гэж үү?" хүү их тээршаасан аятай хэлэхэд ээж нь "За за би явлаа.Сургуулиа олоод оччихно гэж найдаж байгаа шүү" гээд хүүгийнхээ хацрыг будаг болгохгүйн  тулд болгоомжтой үнсэв.

Ээж нь цацагтай малгайгаа өмсөөд гартаа гоёмсог хамбан материалтай цагаан бээлийгээ өмсөөд гэрээс гарж одов.


Хүү онгорхой цонхоор салхилах салхинд хөдлөх өнгөө алдаж шарласан цагаан хөшгөө хараад санаа алдан босоод өөрт нь дэндүү томдсон цүнхээ мөрөндөө тохоод гэрээсээ гарав.

Түүний зорих газар бол Парисын хөгжим бүжгийн коллеж билээ.

Ким Тэхён нь цаашдаа Жорж Бизе гэх нэрээр гарах болно.

                                    -Goo-

Carmen Where stories live. Discover now