"Та нарын дунд дуурь гэж чухам юу болохыг оновчтой хэлэх хүн алга уу?" том цүдгэр гэдэстэй эрхэм самбарын урдуур холхих аж.
Бизегийн бухимдал төрөх шиг болов.Багш нь лагс том биетэйн дээр бага зэрэг балгасан бололтой хааяахан гунхана.
"Багш аа би хариулж болохсон болов уу?" Бизе гараа аль болох өндөр өргөв.
Хөгшин багш Бизег хайн ангийг тойруулан харав.Эцэст нь нэг юм олоод "Бяцхан эрхэм хариулж бололгүй яахав." гэв.
Хүү хоолойгоо засан
"Тэгэхээр дуу, шүлэг, жүжиг, бүжиг, хувцаслалт, дүрслэх урлаг, тайз чимэглэл, гэрэл чимэглэл гэх мэт урлагийн олон төрлийг өөртөө нэгтгэсэн нийлмэл урлаг юм. Дуурь нь гоцлол дуучид, цөөхүүл дуучид, найрал дуучид, симфони найрал хөгжим зэргийн хамтын хүчээр "босох" ба тэдгээрийг удирдаач нэгтгэн тоглуулдаг. Дуучдын хоолойг эр, эм хүйс болон бүдүүн нарийн өнгөөр нь ялгадаг. Үүнд: эмэгтэй хоолойг сопрано, меццо-сопрано, контральт, эрэгтэйг нь контртенор, тенор (цээл), баритон, басс (аргил). Дуурь нь бүлэг, үзэгдэл гэсэн бүтэцтэй байдаг. Мөн удиртгал, оршилтой байж болдог. Дуурьт речитатив, ариозо, дуу, ари, дуэт, трио, квартет, цөөхүүл зэрэг дуулаачийн төрлүүд хамрагдана. Үүнээс ари, монолог, каватина зэрэг төрлүүдэд нь дуурийн гол дүрүүдийн дотоод сэтгэлийг голчлон илэрхийлсэн байдаг." хүүгийн хоолой цэвэр цээл хоолой ажээ.Түүний үгийг дуусгах үед Алберто ноён алгаа ташихад багшийг даган оюутнууд алгаа ташив.
"Таны үгийн сонголт, найруулга гээд бүх зүйлс гайхалтай байлаа залуу ноёнтоон" хэмээв.
Ангид буй бүх оюутнууд хүү рүү сониучирхан ширтэнэ.Хүүгийн ангийхнаасаа элт жижиг бие нь хүүхдүүдийг гайхшруулах аж.Харахад 10 настай л байх гэж таамагламаар хүү өөрсдөөс нь илүү байгаад ичих шиг.
"Хөөе" Бизег ангиас гарах үедтэй зэрэгцэн түүний ардаас нь дуудав.Хүү тоосонгүй ангиас гаран сургуулийн хаалгаар цухуйх үед нэгэн залуу түүнийг гүйцэж ирэв.
"Намайг сонсоогүй юу?" залуу хүүгээс хэд ах харагдах бөгөөд амьсгал нь өндөрсжээ.Өнөөх хүү хэдий Бизегээс ах боловч бас балчраараа байх нь түүний хүүхдийн төрхнөөс ажиглагдана.
"Чи тэгэхээр цэвэр Франц гаралтай биш байх нь ээ.Чи ази тивийн хүн байх тийм үү?" өнөөх хүү Бизегийн зүүн ази төрхийг ажиглаад авчээ.
"Чи эрлийз үү?Эсвэл бүр шууд гадаад хүн үү?" хүүгийн яршигтай асуулт Бизег сандаргаж байв.
YOU ARE READING
Carmen
FanfictionХонгор Кармен минь.Хосгүй үзэсгэлэнт чи минь хаана байна вэ? Дон Хосе миний бие үй түмэн хүний сүнсийг дагуулан чамайгаа эрж байна.Гараад ирээч, хүрээд ирээч дээ!