𝐈𝐕. Чамайг хүлээсэн өдөр бүр би дотроосоо үхэж байсан.
Жунин Эва руу их л хачин ширтэх ажээ. Тэр өрөөнд байсан лааг асаахад бага зэрэг гэрэл орсон байлаа. Хамгийн сүүлд Эва түүнийг үнссэн. Харин дөнгөж сая тэр түүнийг Жунин гэж дуудсан шүү дээ. Кай түүнийг бүх зүйлээ яаж санасаныг мэдэх гэж хичээсэн ч ямар нэг хариулт олсонгүй. Эвагийн харц гэрэлтэх бол Кайн гадаад төрх тэр чигтээ өөр харагдах ажээ. Ногоон цэнхэр үс нь аль хэдийнээ өөрчлөгдсөн ч энэ удаад бор хар гялалзсан өнгөтэй болж, үргэлж улаанаар эргэлддэг нүд нь хар туяа татсан харанхуйн одод түгсэн тэнгэр шиг гэрэлтэж, сэтэрхий уруул нь эргээд ягаахан, сэтгэл татам болон хувирчээ. Кай амьд ахуйдаа гайхалтай нэгэн байж."Хайрт минь, үнэхээр чи мөн гэж үү?"
Эва түүний хүзүүгээр тэврээд, урсах нулимсаа энгэрт нь шингээнэ. Лааны бүдэг гэрэл өрөөг гэрэлтүүлэх бол Кайн хэдэн мянган жил мэдрээгүй аз жаргал нь сэтгэлийг нь олж очих шиг болов. Тэрээр Эваг зөрүүлэн чангаас чанга тэврэх бөгөөд, ухаан нь орж гарна.
YOU ARE READING
The Corpse Prince [completed]
Fanfiction„With this hand I will lift your sorrows. Your cup will never be empty, for I will be your wine. With this candle, I will light your way into darkness. With this ring, I ask you to be mine" The Corpse Bride-аас сэдэвлэв.