Сэрүүлэг хангинан гүн нойр , гайхамшигт зүүднээс минь сэрээж орхилоо. Өндийн цонхоор хартал тэр бүр нар гараад байдаггүй фортландад сайхан өдөр тохиож байх шив.
Эндэхийн хүн бүр жаргалтайн аргагүй өглөөг угтаж байхад , би л гэж нэг унжийсан сүр сүлд нь хаашаа ч юм бүү мэд сарнин одсон амьтан энд тэнд хайрцаг хөглөрсөн, нурмагар өрөөгөө нүдээ эргэлдүүлэн нэгд нэгэнгүй ажихын зэрэгцээ нарны туяанд гараа ээн хэдэн хоног арчилж амжаагүй явсаар хэлбэрээ алдаж, гүйцсэн хумсаа хөөрхийлэлтэйн аргагүй ширтэнэ.
Гэнэт л бүх бие хүчгүй болсон мэт санагдан гараа ч даах тэнхэлгүй болсон байгаагаа мэдлээ.
Арга ч үгүй биз , нүүх бэлтгэлээ базааж шөнөжингөө ажилласан шүүдээ гэж өөртэйгөө ярина.
Хэсэг хугацаанд нүдээ аниад энд өнгөрүүлсэн амьдралаа тод томруунаар ой тоондоо хадгалахыг хичээнэ.
Хэдэн жилийн дараа л ахиж ирэх байх гэж бодох төдийд идээшиж дассан энэ газраасаа нэг л явмааргүй , холдож боломгүй мэт санагдахыг яана.
Үнэн хэрэгтээ ганцаараа амар тайван амьдарч байсан эгэл бөгөөд энгийн энэ амьдарлаасаал салахыг хүсээгүй хэрэг .
Дуртай дургүй босоод өглөөний цайгаа бэлдэн зогсож байтал ээж залгаж байх нь тэр , нэлээн дуудуулж байж утсаа авлаа., Сайхан амарсан уу? Охин минь . Өнөөдөр хэдэн цагийн онгоцоор наашаа ирэх вэ?"
-11ийн онгоцоор очно. Түүний хоолой үргэлж байдаг шигээ албаны өнгө аястай байх бөгөөд үл ялиг баярлаж байгаа нь илт байна.Заа болгоомжтой яваад ирээрэй. Сон жолоочийг чамайг тосуулахаар явуулъя.
-Хэрэггүйдээ. Би өөрөө яваад очиж чадна.
Хүн амьтны нүдэнд өртөөд хэцүү байдаг болохоор тэр үнэтэй машин, бас хувийн жолооч энэ бүхэн дарамт мэт санагдана."Сүёонаа чи үнэндээ солонгосыг тийм ч сайн мэдэхгүй шүүдээ. Зүгээр Сун жолоочийг явуулъя."
Ээжийн санаа бага зэрэг зовж байгаа бололтой . Зовнингуй хоолойгоор хэлэхэд нь аргагүйн эрхэнд зөвшөөрлөө. Нэг талаасаа би солонгосыг тиймч сайн мэдэхгүй билээ.
Ээжтэй энэ тэрийг ярилцаж байгаад өглөөнийхөө цайг уугаад ачаа бараагаа ахин нэг нягталж , мартаж санасан зүйлс байгаа эсэхээ шалгана.
Заа ингээд тухтай орондоо, өрөөндөө, байшиндаа баяртай гэж хэлэх гэсэн шиг удаан гэгч нь ширтэж байгаад чимданаа байриад гарлаа.Сөүлийн онгоцны буудал
Пак Сүёон гэсэн бичигтэй цаасыг 40 гарч байгаа болвуу? гэмээр нэгэн албаны хувцас өмссөн ах өргөсөн зогсож байхыг хараад шууд түүний зүг алхалж эхэллээ. Жолооч ах намайг таньсан бололтой , сайн явж ирснүү бага эзэгтэй, хэмээн бөхийн мэндэлнэ.
Би ч тийм дуртай хүлээж авсангүй толгой дохиод өнгөрлөө , Учир нь энэ олон хүний өмнө өөрийн зиндаагаараа ялгарч олон хүний нүдийг өөрлүүгээ сониучирхан харж байгаа харцыг харах шиг хөгийн мэдрэмж үгүй юм шиг санагдана. Гэртээ хурдан харихын түүс болж яаравчлахыг даалгав.
YOU ARE READING
♡Peek A Boo♡
Romance💚Nobody ever feels like you💚 +18 +18 tal dr tosoolol bolon mdleg mash muu tul zugeerl unshsan wattuudaasaa snaa avaad ter hsgiig bicij bga shu💩. Bas 18 aas doosh nasnii huuhduud unshij bolohgui gdgiig hatuu anhaaruulay.