13: "Тэмцээн"

461 83 6
                                    


Жисон өнөөдөр хичээлдээ ирсэнгүй. Багш түүнийг хичээлээс чөлөө авсан гэж хэлсэн боловч яагаад чөлөө авсныг нь хэлээгүй юм.

Хичээл ч орж харин би зүгээр л Жисонд санаа зовж, гомдож бас уурлаж суув. Хэд хоног надтай холбоо барьсангүй, юу болсон нь ч мэдэгдэхгүй намайг байж суух газаргүй болгох юм даа. Жэмин намайг нудраад хичээлээ хийгээч гэж шивнэв. Тэгэхэд нь би тонгойгоод юу ч юм дэвтрийнхээ буланд зурсан юм.

Хойноос нуруун дээр хуруугаараа товшдог хүн, хөтөлж явах хүн, үргэлж инээлгэдэг хүн байхгүй болохоор ямар ч утгагүй санагдаж байна.

Хонх дуугарах үед би цайны газарт очиж юм идчихээд Жэминаар Жисоны гэрийг заалгаж хичээлийн дараа Жисоны гэрт очихоор шийдлээ.

Жэмин: хамт явах уу?

Би: ганцаараа явчихна аа. Санаа зоволтгүй

Жэмин: би ч санаа зовоогүй л дээ. Зүгээр Жисоныг яасан юм бол гэж гайхаад л... Жаахан хэрэгт дурласан юм гэв

Би: би эхлээд очиж уулзчихаад чамд хэлье.

Жэмин: за тэгвэл чи эхлээд яв даа.. Жисон ч харагдахгүй, чи ч чимээгүй болоод уйтгартай байна шүү гээд анги руу алхахад нь би түүнийг дагасаар анги руу явж орлоо.

Сүүлийн цаг тун чиг удаан өнгөрч би бараг л гарч гүйх шахаж байв. Арай ч гэж хонх дуугарч би яаран ангиас гарлаа. Жэмин ард баяртай гэсээр үлдсэн ч би хариу хэлэлгүй хурдан алхлаа.

Замдаа бага зэрэг будлисан ч гэрийг нь олоод ирчих шиг болов. Үүдэн дээр нь байсан нэрийг хараад мөн гэж таасан юм. Тэгээд хонхыг нь дартал хэн нэгэн охин дуугарлаа.

Хх: хэн бэ?

Би: Жисон байгаа юу? Ангийнх нь хүүхэд байна.

Хх: одоохон гарлаа гэж байна. Түр хүлээж байгаарай.

Жисон дүүгүй шүү дээ. Гэрийнхэн нь одоо ажилдаа явчихсан байгаа. Тэгээд энэ охин хэн бэ? Арай Исол юм биш биз дээ..?

Надаар тоглож байгаа гэж хэлээч. Яг одоо надад үнэхээр гомдсон мэдрэмж төрж байна. Уйлах гээд ч байгаа юм шиг... Үгүй ээ би уйлчихсан байна.

Нусаа нэг татчихаад тэндээс хурдхан алхаж холдлоо. Араас Жисон миний нэрийг дуудах нь сонсогдож би улам л хурдан алхаж сүүлдээ гүйж эхэллээ. Би яагаад гүйгээд байгаа юм бол оо? Түүнтэй яагаад ярилцахгүй зугтаах гээд байгаа хэрэг вэ?

Нулимсаа гараараа арчаад нэг амьсгаа аваад байрандаа зогсов. Жисон ч намайг гүйцэн ирээд гараас барьж авах нь тэр. Намайг шууд л баярласан догдолсон мэдрэмж бүрхэн авлаа.

Жисон: яагаад зугтаж байгаа юм?

Би чимээгүй л надаас барьж буй гар луу нь ширтэв.

Жисон: надад уурлаж байна уу?
Ядаж тэр охин хэн юм гэж асуухгүй юм уу?

Би: асуух зүйл зөндөө их байна. Хэлэхийг хүссэн зүйл ч байгаа за юу!

Жисон: бүгдийг нь мэдэж байгаа.. Өөрөө хэлье. Исол бид хоёрыг хамтдаа төгөлдөр хуурын дамжаанд явдаг гэдгийг мэднэ биз дээ? Тэгээд дамжааны багш маань бид хоёрыг тэмцээнд оруулах болсон юм. Тэмцээний бэлтгэл хийгээд чамд ч зав гаргахгүй, тоохгүй хичээлээ ч сайн хийхгүй яваад байгаа. Намайг үнэхээр уучлаарай. Бас дээрээс нь... Тэмцээнд орно гэж сүртэй юм хэлчхээд шагнал авахгүй бол чиний урам хугарах байх гээд л юу ч хэлээгүй юм шүү. Уучлаарай Хэвон-аа.

Би гэж тэнэг. Элдэв юм бодоод л..

Би: би өөрийгөө чамд хаягдчихлаа л гэж бодсон. Сургуулийн тоглогч хөвгүүн энэ тэр гээд л байж суух газаргүй болсон..

Жисон: юу гэнэ ээ? Намайг тэгж бодсон юм уу? Чамд гомдлоо гэв

Би: үгүй ээ. Намайг тоохгүй болохоор чинь л...

Жисон: тоглосон юмаа. Ийм хөөрхөн найз охиноосоо яаж салах юм бэ? Чамайг хүсвэл тэмцээнд орохоо больж болно гээд миний өөдөөс харан зогслоо

Би: т-тэгээд Исол та хоёр нэг төгөлдөр хуур дээр хамт суугаад тоглох уу?

Жисон: мэдээж. Өөр яана гэж?

Би: яагаад заавал хамт гэж өөр хөгжим байдаггүй юм уу? Ганцхан хөгжимтэй гэж үү?

Жисон: ганцхан л хөгжимтэй. Заавал хамт сууж тоглоно. Бас нэг сандал дээр цуг суудаг.

Жисон: уруулыг нь хараад байгаарай. За тоглосон юмаа. Тус тусдаа хөгжимтэй нэгнээсээ хол сууж хөгжмөө тоглодог байхгүй юу. Яасан хартай охин бэ?

Би: чи яасан муухай юм. Би явлаа гээд түүнийг үлдээгээд алхтал хажууд ирж алхангаа юм яриад л байв.

Бүр яриандаа халаад миний гарыг хөтөлчихсөн доороо үсэрч байлаа.

Жисон: танайх ийм ойрхон юмуу? Дахиад хамт баймаар байхад.

Би: бэлтгэлээ сайн хийгээд, хоолоо сайн идээд ядарч болохгүй шүү. Хариад залгаарай.

Жисон: мэдлээ даргаа гээд гарыг минь тавьчхаад духан дээр үнэсэв.

Жисон: зөндөө их саначихсан байна.

Би: би чамаас ч их санасан юм чинь.

Жисон: харин л дээ.. За за ор доо даарах нь.

Намайг хаалгаа хаачхаад түүн рүү харахад хайртай шүү гэж амны хайрцгаараа хэлэхийг нь би төвөггүйхэн ойлгосон юм.

30 vote

Үнэхээр завгүй байгаа учраас vote зааж байгаа юм шүү уучлаарай 🙏

𝘽𝙖𝙗𝙮 𝙗𝙤𝙮Where stories live. Discover now