1

3.7K 229 41
                                    

"Үгүй ээ би явахгүй"

Аав ээж хоёр надаас маргааш болох Ханнигийн хуриманд явах талаар гэрт орж ирсэн цагаас минь эхлээд ятгасаар байна.

"Та ингэхэд яаж мэдэж байгаа юм надад урилга өнөөдөрхөн ирсэн"

Ээж "Ханни бидэнтэй хэд хоногийн өмнө уулзахаар ирсэн"

Ээж "Хонгор минь тэр урилга явуулсан л бол биднийг ирээсэй гэж хүссэн гэсэн үг. Түүнд аз жаргал хүсэж буйгаа хэл, хэнээс ч илүү зөвхөн чамаас гарах энэ үгс түүнд үнэ цэнэтэй гэж бодож байна"

Аав "Энэ хэцүү гэдгийг ойлгож байна, гэхдээ хүү минь тэр чамайг хүлээх болно"

Ээж "Чи түүнд аз жаргал хүсэх хэрэгтэй шүүдээ хүү минь, тэр үүнийг хүртэх эрхтэй"

Уйлчих гээд байсан тул тэдэнд юу ч хэлсэнгүй өрөөлүүгээ ороод дээш харан хэвтэв.

Би үүнтэй эвлэрч чадахгүй байна. Хэдий би түүнийг л жаргалтай байгаасай гэж хүсэж байгаа хэдий ч заавал би түүнийг нь өөрийн нүдээр харах хэрэггүй шүүдээ.

Над руу л ширтдэг байсан тэр харц өөр нэгэн рүү хэрхэн ширтэхийг, минийх байсан түүний минь эд эс бүхэн одоо өөр нэгэн рүү хэрхэн тэмүүлж буй тэр тарчлалыг би заавал дахиж харах хэрэгтэй юм гэж үү?

"Түүнд хэрхэн өөрчлөгдсөнөө харуул Жунин аа. Эр хүн шиг очоод аз жаргал хүс. Тэр жинхэнэ эр хүнийг чамаас олж хараасай гэж хүсэж байна. Энэ түүний хүсэл шүүдээ"

Жүнмёны хэлсэн энэ үгс бүх бодлыг минь няцааж орхисон юм.

Үнэхээр тэр минь надад сайн сайхныг л хүссэнээс хойш би ч бас эр хүн шиг ялагдлаа хүлээн зөвшөөрөөд түүнд өөрийн амаар сайн сайхныг хүсэх ёстой. Түүнийг тавьж явуулах хэрэгтэй. Өөрийгөө ч бас чөлөөлж, өөртөө албан ёсоор эрх чөлөөг олгоё.

"Бэлэн үү?"

Ээж өрөөгөөр шагайн ингэж хэлчихээд цонх ширтэн зогсох намайг харан "Алив"

Тэр орон дээр байх зангиаг барьсаар урд минь ирэн зангидаж байлаа.

Жунин "Би өөртөө итгэлгүй байна ээжээ, би зүгээр л ... Зүгээр л түүнийг өөр нэгэнтэй явж байхыг харах аймшигтай байсан тийм байж одоо бүүр хуримыг нь үзэх ямар байхыг би төсөөлж чадахгүй байна. Ганц төсөөлж чадаж байгаа зүйл нь энэ хэтэрхий өвдөнө гэдэг л байна"

Ээж зангиаг минь зүүлгэж дуусчихаад хацар дээр минь үнсэн "Явцгаая" гэдгээс өөр үгс хэлсэнгүй гарч явлаа.

[Completed] Kyklos /II/Where stories live. Discover now