5

1.5K 170 24
                                    

--Ханни--

Би ямар их хугацааг, ямар урт хугацааг туулж байж одоогийн энд хүрч ирсэн гэж санана.

Эхлээд Жуниныг мартах ёстой гэж өөрийгөө хүчлэн өнгөрүүлсэн цаг хугацаа. Түүний тухай бодчихвол толгойгоо сэгсрээд суугаа газраасаа, хэвтэж буй орноосоо босон нүүрээ хүйтэн усаар шавшиж, хүйтэн ус залгилж эсвэл өөрийгөө хөнгөхөн шоглочихдог байсан үе. Хүнд биш ч хөнгөхөн тэр үед өвдөлт гэж мэдрэхээр өвдөлтийг би мэдэрч байж зогсож чаддаг байв. Хананд гараа цохино, хаалганд гараа хавчуулна, толгойгоороо хана мөргөн бодлоо цэгцлэн сууна тэгчихээд бодохоо боль гэж өөртөө шивнэнэ. Инээдтэй сонсогдож байна уу? Гэхдээ би үнэхээр тэгэхгүй бол үргэлжлүүлж амьсгаа авч чадахгүй байсан юм. Энэ нь нэг хэсэг үйлчилсэн ч сүүлдээ энэ өвдөлтийг би Жунинаас болж мэдэрч буй гэх тэр бодол тархинд суучихаад надад үйлчилхээ байсан. Өвдөлт мэдэрсэн ч түүнийг бодсон хэвээр байсан тул нулимс гартал өвтгөнө. Нэгтээ урссан нулимс минь оюун бодолтой минь холилдоод цурхирах хэмжээнд хүрнэ.

Түүний тухай бодох бодол минь галзууртлаа ар араасаа хөврөх нь багассан, хаа нэгтээ бодолд орж ирэхдээ багахан гуниг л агуулдаг болсон үе.

Удаан байсан шүү. Би энд хүрэх гэж 2 жил хагас тэссэн юм. Энэ хугацаанд түүнрүү гүйгээд очмоор санагдсан үе хэдэн мянга тохиосон. Гэхдээ миний залуу насны ааг омог, бардам зан минь эд бялхаж байсан юм уу даа.

Энэ үед бас би Жунинд хайртай гэдэг байсан атлаа өөртөө илүү хайртай байснаа ойлгосон. Ууг нь би чинь түүнийг л жаргалтай байлгаж байвал болно гэж боддог байсан хирнээ түүнийг эрх дураараа, жаргалтай байх үед нь Жунинаа чи Ханниг хайрласангүй, халамжилсангүй гээд орхиод явсан байгаа юм. Түүнийг надад хайртайг би мэддэг л байсан. Надгүйгээр тэр яаж үлдэхийг ч бас би мэдэж байсан.

Жунин тэр үед найз охинтой, аав ээжтэйгээ, найз нөхөд хамт олон гэж өчнөөн хүмүүстэй, санаа зовох асуудал гэж огтхон ч үгүй өдөр бүрээс кайф, аз жаргалыг мэдэрдэг тийм л залуу байхад нь би өөрийгөө аз жаргал мэдрэхгүй байгааг мэдээд түүнийг орхисон юм. Түүний жаргалтай байх надад хамаа байгаагүй зүгээр л миний аз жаргал надад илүү чухал байсан болохоор түүнгүйгээр байх нь миний хувьд илүү дээр байсан болохоор би өөрийнхөө төлөө түүнээс явсан.

Хос хоёрын нэг нь л түүнгүйгээр арай дээр амьдарна гэж бодож эхлэхэд дуусдаг юм билээ. Хайр гэдэг нь ...

[Completed] Kyklos /II/Where stories live. Discover now