Warning:
•Уг бичвэр таамаглалууд 100% үнэн биш болно.
•Заавал үүнд итгэх гэсний хэрэггүй, итгэх итгэхгүй нь таны сонголт.
•Үүн дээр гарч байгаа ямар нэгэн үзэл суртал, шашны холбоотой асуудлууд санаанд тань нийцэхгүй, дургүйцлийг хүргэж байвал цааш уншихаа болино уу!
•Уг бичвэр нь шинжлэх ухааны хувьд нотлогдоогүй болно.
•За тэгээд тархи угааж мугаасан юм бол байхгүй шүү. 😐Хүн төрөлхтөн үүсэхээс өмнө бидний өвөг дээдэс, дэлхийн гарал үүсэл юу байсныг бид баттай мэдэж чадахгүй. Ямар нэгэн мэдээ эх сурвалж дээр хүн төрөлхтөн бичнээс гарал үүсэл, төрх байдлаа олж авч байсан дараа нь амьдралын эрхээр хүн болох үе шатанд орж оюун ухаант хүн төрөлхтөн үүсдэг гэж бидэнд итгүүлдэг.
Тэгвэл миний бичих гэж байгаа зүйл дээр хүн төрөлхтөн Адам Эва-гаас биш, бичнээс ч биш бүр үлэг гүрвэлээс ч өмнө үүссэн байж магадгүй гэсэн таамаглалыг дэвшүүлж байгаа юм. Үүнийг хэн ч баттай үгүйсгэж чадахгүй. Учир нь хүн төрөлхтөн одоо ч өвөг дээдэс хэн байсан тухай хүний гарал үүслийг нотлох баримт олоогүй л байна.
Энэ бол Агарта хот.
Тэгэхээр Агарта гэж юу вэ?
Агартачууд буюу атлантчууд бол хүн төрөлхтөн гэж хэлэхэд хэтэрхий төгс, 2.5-5метр өндөртэй, материаллаг болон сүнслэг хөгжлийг хослуулсан нийгэмтэй, гэгээрэлд хүрсэн гайхалтай оюун ухаан ухамсартай, Одоогийн хүн төрөлхтөнтэй харьцуулшгүй гоц ухаантай, сүнслэг бараг л бурхан гэж хэлж болохоор байсан юм.
Тэд Атлантидийн зүрхэн голд, ариун хот Атлантисдаа тэд бөөнөөрөө суурьшдаг байсан юм.Гэвч ариусал гэгээрэлд хүрсэн дэлхийг эзэгнэн суурьшдаг Атлантчуудын мөхөн доройтож алга болсон шалтгаан нь юу вэ?
Энэ бол дайн.
Атлантчуудын дайн одоогийн дайнтай харьцуулшгүй аймшигтай догшин ширүүн хэрцгий ба маш удаан үргэжилсэн юм. Зөвхөн сайн сайхны төлөө л ашигладаг байсан гоц оюун ухаан, зэвсэг, сүнслэг чадамж, гэгээрэл нь зөвхөн нэгнийгээ хөнөөх гэж улайрч сохорсон атлантчуудын ашигладаг дайны зэвсэг болсон юм. Тулаанд ялагч гэж байсангүй. Ялагдагч ч гэж байсангүй. Зөвхөн золоор амьд үлдэгсэд л гэж байсан.
Тэдний хэдэн сая жил үргэжилсэн дайны үр дүнд бараг л тэнгэрлэг оршихуйтай бурхад шиг байсан атлантчуудын үр удам аажим аажмаар доройтож, сүнслэг чадамжаа алдаж эхэлсэн юм. Мөн оюун ухааны чадамж ч бас буурч ирээдүйг харж чадахаа больж, бүтээж буй зэвсэгүүдийн чанар улам л багасаж, эцэст нь зөвхөн өмнөх төрөл болон дараа төрлөө л харах чадвартай болж үлдсэн юм.
Тэдний анхны бөгөөд сүүлчийн дайн нь үзэл бодол биш хэзээ ч хамаатай байгаагүй арьс өнгөөрөө талцаж маргалдаж зөрчилддөг болсноор эхэлсэн юм. Энэ аймшигт дайн тэдний хувьд ганцхан өдөр үргэжилсэн боловч бидний цаг хугацаагаар тооцвол хэдэн зуун жилийн турш үргэжилсэн байх. Уг аймшигт дайныг илэрхийлэх үг байхгүй ч дайны дараа хэзээ ч цас ордоггүй, шуурга дэгддэггүй, төгс гэмээр цаг агаартай ба хамгийн гайхамшигт улирал үүрд мөнх үргэжилдэг байсан дэлхийн соронзон туйл 180'c эргэж дэлхийн зарим газар цас орж эрс тэрс уур амьсгалтай болсон. Зарим хэсэг нь хүйтэн цасаар хучигдаж, зарим хэсэг нь элсэн цөл болсон.
YOU ARE READING
Агарта хотын нууц| |MGL
Non-FictionМаш олон эх сурвалжуудыг нэгтгэн уг бичвэрийг бичсэн болно. Агарта хот, хөндий дэлхийн онол, хойд туйлын нууц, харь гаригийнхан, гүрвэл хүн, атлантис