2 бүлэг

23 4 0
                                    

/Өнгөрсөн цаг/

Удахгүй сурагчидын сайн дурын тоглолттой тоглолттой билээ. Тийм ч учраас ангийн дарга нарын зөвлөл хуралдан хэн юу үзүүлэх ээ сугалж шийдэв. Ихэнх нь урлагын үзүүлбэр үзүүлэх болж зарим ангийхан нь арын албанд зогсохоор боллоо. Харин 11-1 бүлгийн ангийн дарга амьд хөгжмийн үзүүлбэр сонгосондоо хэн хүнээс илүү баяртай сууна.

-Хээе манайхаан хэдүүлээ амьд хөгжмийн үзүүлбэр үзүүлэхээр болсон шүү гэж дөрвөлжин шилтэй дэлдэн хүү инээсээр хэллээ. Түүний яриаг сонсож байгаа хүн алга бүгд л дор бүрнээ ажилтай, түүнийг сонссон нэг нь няцаан эсэргүүцнэ. Магадгүй ангийн хамгийн тэнэг залуугийн үгийг сонсох хүүхэд ангид байхгүй болохоор тэр биз. Заримдаа ангид нэг тийм хөвгүүд байдаг шүү дээ. Өөрийгөө ангидаа гайгүй нэр хүндтэй гэж боддог ч огтоос нэр хүндгүй зүгээр л ангийн салбадай болдог. Тэр бол энэ дэлдэн Чанёол гэдэг хүү юм.
Харин ангийн нөгөө буланд сууж охидын харааны бай болсон хөвгүүн бол тэрнээс шал өөр түвшин. Тэр халуухан бас муу залуу. Яг л охидын сонирхол. Тэр хичээгээгүй байсан ч бусдын нүдэнд өртөж хайр хүндэтгэлийг булаах нь хорвоогийн тэгш бусын нотолгоо. Энэ сайхан залууг Бекхён гэдэг.
-Яа! Бекхён чи юу гэж бодож байна. Чи дуу дуулдаг биз дээ хэмээн ангиар нэг орилоход харин нэг юм тэр хүмүүсийн хандлага өөрчлөгдөв. Учир нь их Энгийн түүний ярианд Бекхён гэдэг үг орсон учраас. Охид бүгд ам булаалдан түүний хоолойг магтлаа. "Тийм шдээ хэдүүлээ хамтлаг байгуулцгаая" гэж эхнээсээ ахуулан дэмжиж ирлээ. Харин энэ бүгдийг чимээгүй сонсож байсан Бекхён үл ялиг мушилзаад " Надад ямар ашигтай гэж" хэмээн асуухад хэн ч юу ч гэж хариулсангүй. Магадгүй бүгд түүнээс айсан байх гэхдээ яагаад. Бүхнийг уриалан дуудаж байсан Чанёол хүртэл өөрийгөө буруу зүйл хийчихлээ гэж бодон чимээгүй сууна.
Хичээлийн эхний цаг ийнхүү өндөрлөж хүүхдүүд дор бүрнээ чөлөө завгүй шуугина. Харин энэ үед ангийн хаалгийг онгойлгон ангийн багш Сухо орж ирлээ. Сухо бол дуу хөгжмийн багш. Тэр нүдэнд дулаахан бас сэтгэл татам залуу. Мэдээж хэрэг залуу бас шинэхэн багш учраас түүний араас олон багш болон сурагчид гүйдэг. Бекхён Сухо хоёрыг нэгэн дор харна гэдэг тэнгэрт хоёр нар мандах лугаа адил хэмээн охидын яриа сургуулийн трэнд үг болсон билээ.
Багш орж ирэн өглөө болгон гаргадаг тэр нэгэн сүмийн номлогч лугаа инээмсэглэлээ гаргаад " Хүүхдүүд ээ сайхан арамсан уу" гэхэд ангийн тал нь охид учир " Тиймээ багшаа" хэмээх далжигнасаар хариулахад. Тэр дунд ганцхан буруу гаригт төрсөн Чанеол сөөнгө хоолойгоор дуу нэгтгэн хариулахад ангийхан түүнийг эгдүүцэж шоолсон өнгө аястай хандах бол ганцхан Сухо багш л өөрийнхөө гоц авъяастай сурагчаа үнэлнэ. Чанеол бол Сухо багшийн хамгийн хайртай сурагч. Учир нь Чанеол дуу зохиох, хөгжим дарах гэх мэт зүйлдээ үнэхээр авьяастай хүүхэд.
-Багш нь өнөөдөр нэг мэдээтэй ирсэн гэхэд ангийнхан их л сонирхсон бололтой нүд ам нь гэрэлтээд ирэх нь тэр.
-Өнөөдөр манай ангид нэг авьяастай хүүхэд Австралиас шилжиж ирсэн. Ороод ирээрэй гэхэд бүгд дор бүрнээ охин болов уу хүү болов уу хэмээн сонирхон хүлээлт үүсгэнэ. Харин энэ орж ирэх хүүхэд тэдний хүлээлтийг хол давсан бололтой. Тэдний нүд бүгд орой дээрээ гарлаа. Учир нь тэр хүүхэд аль хэдийн Бекхён ийн анхааралд өртсөн юм. Тэр үнэхээр үзэсгэлэнтэй охин байсан юм. Ямар ч хүний сэтгэлийг хэдий хормын дотор өөртөө уусгаж чадах охин байлаа.

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Mar 18, 2020 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

ЗайWhere stories live. Discover now