•Prologue•

6K 389 28
                                    

2020.03.27

Би бүхнийг эргүүлэн бодно...

Аав ээж бид хамтдаа бүтээсэн дурсамжаа, хамт өнгөрүүлсэн мөчөө. . .

Ээж минь яг л үлгэрийн дагина мэт үзэсгэлэнтэй нэгэн байсан. Харин аав минь яг л баатар шиг эр зоригтой нэгэн байсан. . .

Эцгээс үлдсэн ганц том байшингаа энэ хойд ээж дагавар охинтой нь хуваалцах болсон нь муухай байсан ч эвлэрэхээс өөр арга байхгүй байсан юм. Дуг нойрноосоо сэрээд элдвийг бодсоор
орноосоо өндийж байтад хахир хатуу ааштай хойд эх минь

"Харү босооч чи Хера хоол идмээр байна гэнэ. Хурдан босч хоол хийж үз" хэмээн орилох аж. Түүний хоолойг сонсон уур хүрэх ч аавынхаа сэтгэлийг бас захисан захиасыг нь бодон тэвчин байлаа.

Доош буун хоол хийчихээд сургууль даа явахаар бэлтгэн хувцас хунараа өмсөн доош буухад өнөө ядаргаатай хойд эх минь

"Хичээлээ тараад шууд ирээрэй! Алга болчихдог шүү чи! Ирж энэ их хувцаснуудаа угаа." гэв. Би үг дуугүй толгой дохичхоод гэрээс гарлаа. Энэ миний гэр байтал намайг яг боол шиг зарцлах юм аа. Гэсэн ч ядаж намайг тэжээж байгаад баярлан чимээгүй юу ч хэлдэггүй юм. Сургуулийн хаалгаар ороход нөгөө л орчин намайг угтаж авах нь тэр. Зүгээр юу ч болоогүй мэт шүүгээн дээрээ очин дэвтэр ном оо ялган зогстол сургуулийн чарлаа дараа долоо хоногт танилцах үдэшлэг болно хэмээн зарлаж явлаа. Битүүхэн дотроо бодчихоод эргэн ангийн зүг алхав. Олон цагийн хичээлээ дуусгачихаад сургуулийн хаалгаар гарч явтал язгууртны хүү гээд л өргөмжлөөд байдаг Жон Жэхён урд минь ирээд зогсчихов. Түүнд энэ сургуулийн бүх охид унаж тусдаг. Яагаад гэдэг нь мэдээж л дээ царайлаг, өндөр, баян, язгууртан, бие хаа гээд л толгойн оройноосоо эхлээд хөлийн үзүүр хүртлээ охидын мөрөөдөл болсон залуу.

"Чамайг хэн гэдэг юм?" гээд над руу харав. Би ч гайхан хэсэг гацаж байгаад ухаан орон:

"Ха-Харү, И Харү гэдэг" гэхэд тэр толгой дохичхоод яваад өгөв. Би гайхан түүний араас хэсэг гөлөрч байгаад гэр лүү харихаар эргэж харан автобусны буудал руу хурд нэмэн гүйлээ. Ямар гээч новш нь вэ? Гэнэт бороо орчих юм хэмээн бодсоор толгой дээрээ гараа барин гүйж байтал хэн нэгэн шүхэр дээр минь барив. Гайхан харвал нүдэндээ ч үл итгэнэ. Жон Жэхён тэр надад шүхэрнээсээ хуваалцаж байна гэж үү? Би том нүдлэн дороо зогстол тэр ам нээн:

"Норчихлоо, энэ шүхрийг аваад явдаа. Би машинд суугаад явах болохоор" гээд өөр зүг харсаар хэллээ. Би одоо ч гайхсаар зогсох ба үг дуугарсангүй. Тэр инээсээр

"Яасан бэ? Нүүрэн дээр минь юм наалдчихсан байна уу?" гэхэд нь би ухаан орсон мэт харцаа доошлуулаад

"Үгүй ээ, би нөгөө. . ." намайг үгээ зөөж ядан хэлж дуусаагүй байтал тэр

"Дараа долоо хоногт танилцах үдэшлэгт ирнэ биз дээ?" гэсээр над руу харав. Яасан юм бол? Намайг яагаад ингэж сонирхоно вэ? гэж бодсоор чимээгүй толгой дохилоо.
Тэр инээсээр

"За тэгвэл үдэшлэг дээр уулзах хүртэл түр баяртай" гэчихээд инээгээд яваад өгөв. Би ч түүний араас ширтсээр зогсоно. Хэсэг зогсож байгаад автобусны буудал руу иртэл яг манай чиглэлийн автобус байж таараад маш хурдан гүйсээр автобусанд суулаа. Автобусны арын сандал дээр чихэвчээ зүүн урагш харан явахад үе үе түүний тухай бодоод байсан юм. Далай бол шунбаад орох юмсан тэр хацрын хонхорхойд нь. . .

Сайнууцгаа? Би нь нөгөө Author Block-нд ороод хэд хонолоо. За тэгээд манайхаан шинэхэн шорт сторигоо дэмжээд өгөөрэй❤ Сэтгэгдэл үлдээж блокноосоо гарахад минь туслаарай кк🍒

Орчин цагийн үнсгэлжин||JJHМесто, где живут истории. Откройте их для себя