•12•

1.6K 203 29
                                    

Жэхёныд ирээд аль хэдийн хоёр  долоо хоног өнгөрч. Тэр өдөр болгон ирээд л явдаг.

Өнөөдөр тийм хүйтэн ч биш, тийм халуун ч биш гоё өдөр байсан тул нимгэн цамц гадуураа өмсөөд сургуулийн зүг алхлаа.

● ● ●

Ангидаа орон суухад минь Жэмин бас орж ирлээ. Би түүн рүү гар даллаад инээхэд тэр хариу үйлдэл үзүүлсэнгүй. Бүр инээсэн ч үгүй суудалдаа очоод суучихав. Гайхаж түүн рүү очих гэж байтал багш орж ирэн хичээл эхэлчихсэн юм. Хичээлийн турш түүн рүү харлаа. Тэр над руу хараад инээгээд нүдээ ирмээд л сууж байдагсан юу болсон юм бол? Ямартай ч завсарлагаанаар ярилцах хэрэгтэй байх. Буцан хичээл рүү гээ анхааран хичээлийн цагийг дуусгалаа. Завсарлах хонх дуугарахад л шууд Жэмин руу очин

"Яа Жэмин! Яагаад намайг тоохгүй байгаа юм гомдмоор юм бэ?" гэхэд тэр санаа алдаад

"Ярилцъя" гээд гараас минь хөтлөн дагуулан явлаа. Гайхаж байсан ч түүний яриаг сонсохоор чимээгүй л даган явна. Сургуулийн дээвэр дээр ирэн тэр атгасан гараа тавиад

"Хайртай байсан охин минь урд шөнө хүчирхийлэлд өртөж нас барчихаж. Түүнийг өчигдөр хүргэж өгөх ёстой байсан юм. Ядарсандаа түүртээд замаасаа салчихсан юм би ийм юм болно гэж мэдсэнгүй." гэсээр нулимс урсгалаа. Түүний хайртай охин гэхээр надад хэдэн хоногийн өмнө хэлсэн Хаёон юм гэж үү? Бурхан минь өглөө хүүхдүүд муу мэдээ гарсан гээд хоорондоо шивнэлдээд байсан ийм учиртай байжээ.

"Жэминаа битгий уйлаа. Битгий уйл гэж сайн уйл! Дотор байгаа бүх юм аа гаргаад орилж хашхирсан ч болно оо. Чи ийм зүйл болохыг мэдээгүй шүү дээ. Энэ чиний буруу биш. Алив тэврэе" гээд гараа алдлан түүнийг тэвэрлээ. Бурхан минь өмнөөс нь сэтгэл өвдөж байна.

"Харү би яах вэ? Яах ёстой юм бэ? Түүнд юу ч хийж өгч чадаагүй байхад хайртайгаа ч ойлгуулж амжаагүй байхад..." тэр үг хэлж чадахаа болилоо. Түүний цурхиран уйлах чимээ сэтгэлийг минь өвтгөн байлаа.

● ● ●

"Байна уу?" гээд утсандаа хариултал Жэхён инээсээр

"Харүяа би чамайг Жонгүгийн найз охинтой танилцуулмаар байна. Дөрвүүлээ хосын болзоо хийе" хэмээн сэргэлэн цовоо ярина. Харин би Жэмины дэргэд байж аргадах ёстой юм шиг санагдсан тул түүнд

"Жэхёнаа өнөөдөр чадахгүй нь ээ. Манайх илүү цагийн давтлагатай байна. Ирэх хэрэггүй ээ математикийн маань багш их хатуу.  Орой гэрт уулзъя за" гэхэд тэр дуу нь сулран

"За за тэгвэл дараа болъё доо. Би тэгвэл Ынүгийнх рүү явлаа шүү. Тарчихаад залгаарай. Бас хайртай шүү" гээд утсаа таслав. Түүний үгийг сонсон жаахан инээмсэглэчихээд Жэмин дээр очтол Жэмин кофе шопын цонхоор гадаах орчинг ажиглан сууж байлаа. Түүнтэй юу ч ярьсангүй зүгээр л хажууд нь ажиглан суусаар л...
Бид кофе шопоос гаран зам даган алхаж байгаад тэр гэр лүү гээ явахаар шийдэв. Би ч түүнийг нэг сайн тэвэрчихээд гар даллан хоцорлоо. Түүний араас хэсэг ширтэн зогсож байгаад нэг гүн санаа алдчихаад эргэн хартал ард минь Жэхён зогсож байв.

"Жэхён?..."

Хаая юу байна оройн мэнд кк. Удаасанд уучлаарай. Уншигчидлаа жаахан гомдоод. Хэхэ сэтгэгдлээ бичвэл маш их баярлана шүү💜

Орчин цагийн үнсгэлжин||JJHWhere stories live. Discover now