Moon

5 1 0
                                    

сар дэлхий хоёр хэзээнээс эхлээд
хамтдаа байдаг болчихсон юм бол
оршин байгаагаараа л гэрэл цацруулах чи
тэр тохиромжтой үеийг би хамгаалсан ч болох уу?
чи бол миний дэлхий
харж буй бүх зүйл минь чи
ингэж л би чамайг ажиглан хардаг юм
бүгл л намайг үзэсгэлэнтэй гэж ярьдаг ч гэлээ
миний далай бүхэлдээ тас хар юм
цэцэгс дэлгэрдэг,тэнгэр нь номин цэнхэр од
үнэхээр үзэсгэлэнтэй нь чи шүү дээ
гэнэт бодогдоно чи ч бас намайг одоо харж байгаа болов уу?
миний өвдөлт,шарх минь хүртэл чамд илчлэгдчихсэн биш байгаа?
чамайг тойрон эргэлдье
дэргэд чинь байж өгье
гэрэл чинь болж өгье(all for you)
надад нэр ч үгүй байсан чамтай учирах хүртэл
чи надад хайрыг өгснөөр одоо бол чи шалтгаан минь болсон
хавирган сартай шөнө хоёр нүдээ аньсан ч чи цэнхэртсээр над руу туугдан ирнэ
тэргэл сартай шөнө хоёр нүдээ нээгээд чамайг (дотроо) тээсэн ч болхуу?
гэгээтэй өдөр ч, харанхуй шөнө ч, дэргэд минь байдаг чи
гуниглахад минь ч өвдөхөд минь ч тэр хэвээрээ гэрэлтүүлдэг чи
ямар ч үгнээс илүү,баярлалаа гэхээс илүү зүгээр л дэргэд чинь байя
түнэр харанхуй шөнөөр өшөө илүү гэрэлтүүлсээр дэргэд чинь байж өгье
гэнэт бодогдоно чи өөрийгөө мэддэг болов уу ?
оршин тогтнол чинь хичнээн үзэсгэлэнтэйг чи мэдэж байгаа болов уу?

(all for you)

Bts new music (subtitle)Where stories live. Discover now