Өнөөдөр дахиад л нэрийг чинь дуудсаар сэрлээ.
Урьдын адилаар зүүдэнд минь чи үзэгдсэн.
Чи яг л өмнөх шигээ над руу хараад инээмсэглэж байсан.
Урьдын адил над руу гараа сунган зогсохдоо нэрийг минь дуудсан.
Тэгээд дараа нь хаа нэгтээ алга болчихсон.
Би чамайг маш их хайсан.
Гэвч чи олдоогүй...
Шөнө бүр давтагдах зүүдэндээ чамайгаа алдчихаад олж чадалгүй
Нэрийг чинь дуудсаар сэрэх юм.
Чамгүй өнгөрөх энэ өдрүүд ахин дахин давтагдах нь үнэхээр хэцүү юм.
Наддаа хүрээд ирээч?
Би чамайг санасаар л байна...A/N: Нэг ийм богино бичвэр эхлүүлэх юмсан гэж бодон бодсоор эхлүүлчихлээ гэж.