Don't look!

42 3 0
                                    

Харанхуй өдрүүд дэлхийд байдагсан бол хамгийн сайхнаараа хувцаслаад өдөржин сарыг хайж олны дундуур алхах сан.

Нар уулын цаанаас өндийн гарч эгэл жирийн өдрийг айлчлуулан авчирах ажээ. Үүрд мөнх нэг л үйлдлээ давт! Хэмээн бурхан хүмүүст тушаавал миний сонголт ямагт дуг нойрондоо амгалан унтах. Салахаас хайран ороо орхин хүйтэн шалан дээр алхсаар өглөөд хийх энгийн үйлдлээ давтана.

Сэгсгэр үстэй аймшгийн кинонд дүр бүтээхээр царайтай өөрийгөө өрөөний цаад буланд хувцасны шкаф түшүүлэн тавьсан хүнхэр толинд харна. Би тийм ч цэцэг цэврүү шиг үзэсгэлэнтэй, өндөр туранхай мод адил биегүй нэгэн. Өөрийгөө тодорхойл гэвэл хачин сайхан үг үл ашиглаж чадах бүлгээ. Жирийн гэхэд арай л гэмээр жижигхэн царай түүн дээрээ бор алаг давхраатай нүд, шулуун шөвгөр хамар, дундаж зузаантай уруул, өөлөх зүйлгүй цэвэрхэн арьс, бие минь төгс төгөлдөр хэмээх тодотгол зүүхэд нэлээн хол бөгөөд намхан нуруутай, өөртөө таарсан багахан гэдэс энэ бүгд нийлээд намайг бүрдүүлдэг.

Шинэ үйл явдал өрнөхөд бүгд л эрч хүчтэйгээр өнөөдрийг хайрлаж эхлэдэг. Үүний адил байхыг хүсэвч би өглөөг яг л намайг үхэх өдөр рүү минь удаанаар чирэх олс аятай хүлээн авах нь элбэг. Сургууль дээрээ очихоосоо өмнө автобус хүлээхдээ нар ээх тэр агшинд бүхнийг шинээр эхлэх хугацааг өөртөө олгоно. Гэвч сургууль миний гэх бүх амар амгаланг хуй салхи ширүүнээр үлээн холдуулж өөрийгөө хамгаалах ханыг бий болгоход хүргэх юм.

Ангидаа ороход л шуугиан тасрахгүй бөгөөд энд тэндгүй л хов жив ярих охид, өсвөр насны хөвгүүд ч завхай зайдан яриа өрнүүлэх нь залхаан цээрлүүлэх газар айлчилсан хөөрхий нэгэн газар доор орохыг хүсэхтэй адил. Ихэвчлэн найзуудыгаа ирэх хүртэл чихэвчээ гарган утсаа асаан дуу тавьсаар зэхэх ажээ. Үүрийн гэгээ ширээн дээр минь тусахад Alan Walker-ийн дуу эгшиглэх аж.

- Сайн уу хонгор минь! Хэмээн нуруун дээр минь бүлээн гараарөа зөөлөн илэх Юна дулаан харцаараа намайг гэсгээнэ. Түүнтэй ижил түвшинд босож тэврэнгээ:

- Сайн, хайртай шүү! Гээд улам тэврэлтээ чангалахад ангийхан нүд нь бүлт үсрэн бид хоёр руу цоо ширтэв. Бид хоёр салан суудалдаа сууцгааж бие биенээ гөлрөн харна. Гадны хүн харвал биднийг үерхдэг гэж андуурах магадлалтай ч эр хүн сонирхдог минь үнэн шүү.

Цаг явсаар эхний хичээл орох дөхсөөр Хана үзэгдэхгүй санаа зовох бөгөөд Юна утас руу нь хэд хэдэн удаа залгалаа.

Бодлын хязгаарWhere stories live. Discover now