Me Before You

64 6 4
                                    

1. Чамтай учрахаас өмнө

Зохиолч: Жожо Мойес

2019 оны 10-р сарын 11-нд хичээлээ тараад яаран хямдралтай номын худалдаа руу явсан тэр өдрөө би энэ номыг олж хараад шуудхан л авсан юм.

Аваад үсрээд л нэг сарын дараа (тэрнээс ч урт байж магадгүй) уншиж эхэлсэн байх. 170-р хуудас хүртэл нь уншаад орхичихсон байна билээ. Тэгээд 2020 оны 4-р сарын 22-оос (энэ хавьцаа) үргэлжлүүлж уншаад 25-нд дуусгалаа.

Үйл явдал 2007-2009 оны хооронд өрнөнө.

Луиза Кларк гэх 27 настай энгийнээс энгийн боловчиг хөгжилтэй, ухаалаг бүсгүйн уйтгартай амьдралд 35 настай Уилъям Трейнор гэгч дөрвөн мөчний C 5 / 6 саа өвчинтэй хэмээн оношлогдсон залуу орж ирснээрээ бүхий л үйл явдал өрнөдөг. Үгүй дээ, Уйлл-ийн амьдралд л Луиза орж ирсэн гэвэл зохилтой юм.

Зохиолд Луиза-г үргэлж л охин дүү Катрина Кларк-аас бүх зүйлээр дутуу гэж дүрсэлдэг. Өөрөө ч тэгж хүлээн зөвшөөрсөн байдаг нь надад хачин санагдсан ч би энэ л гол учир байх хэмээн дүгнэсэн юм.

Луиза бол төрөлх хотоосоо 2км ч холдож үзээгүй нэгэн тэрээр өөрийн уйтгартай амьдралын хэв маягаа байх ёстой зүйл мэтээр хүлээн зөвшөөрсөн.

Харин Уилл-ийн тухайд тэр Лу-ийн яг эсрэг хүн байсан юм. Номны эхнээс л Уилъям Трейнор-ыг зүгээр суухыг үзэн яддаг. Үргэлжид адал явдлыг эрэлхийлж, нэг газраа тогтдоггүй, уул хаданд авирах дуртай, эмэгтэй хүний тал дээр ч бизнесийн салбарт ч амжилттай гэрэлтсэн сайхан залуу гэдгийг харна. Тийм ч учраас Уилл-ийн охин дүү Жоржина Кларк түүний сүүдэрт амьдарсаар залхсан нэгэн байв.

Тийм л амьдралын идэвхтэй, дэлхий ертөнцөөр хэрэн хэсүүчлэх сонирхолтой, мөр тэгш сайхан залуу тэргэнцэрт хадагдах болсон нь хэн бүхний өрөвдмөөр бас хэзээ ч хүсэхгүй хувь тавиланг дайрсантай холбоотой.

Гуурсны тусламжтай бие засаж, хоолоо байнгын хүнээр ам руугаа халбагадуулж, хамхуулнаас ч эмзэг дорой биетэй болсон Уилл өдөр хоногийг өнгөрсөн дурсамжаараа л аргацаан өнгөрөөж байв. Төсөөл дөө та гараа ч хөдөлгөж чадахгүй болсон байна гээд...

Шинжлэх ухаанд шинэ ололт нээлт л гарч ирэхээс нааш Уилл-д эдгэрэх боломж бололцоо нэгээхэн ч үгүй билээ. Ирээдүйд найдах найдлагагүй болсон Уилл хууль ёсны дагуу тэвчишгүй энэ амьдралаа дуусгах шийдвэр гаргадаг. Харин Луиза Уилл-ийн ээж хатагтай Камилла Треинор-ийн ятгалгаар 6 сарын хугацаанд Уилл-ийн шийдвэрийг өөрчлөх үүрэг авдаг.

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Jun 09, 2020 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

Уншсан номынхоо тэмдэглэлийг хөтлөхүйWhere stories live. Discover now