0. Prologue

204 13 0
                                    

Хотын хамгийн алдар хүндтэй мөн хамгийн үнэтэй Гейша... Үгүй ээ Майкогийн тухай түүх

-Нозоми-сама таныг авахаар ирчихлээ
-Ойлголоо. Бараг дуусч байна

Залуу охин мэдээ дуулгаад бөхийсөөр үүд рүү зүглэлээ. Харин царай нь үл харагдах Нозоми гэх нэгэн намуухан дуугаар өөрийг нь бэлдэх зарц нарт шалавлахыг шаардана. Түүний хоолой байтугай гарын жижиг хөдөлгөөн нь ч тун эвлэгхэн аядуу ажээ. Нори (хууль) хэмээх овог гаднаа хадсан Окиягийн үүдэнд байх хүн тэргэнд гоёл чимэглэлээр дүүрэн эхэмсэг нэгэн Окобо дээрээ жижигхэн жижихэн алхан суугаа яв хэмээн захиргаадлаа. Гадаа нар хэдий нь жаргасан ч үдшийн гэрэл дүүрэн ажээ. Хэдий одоо цагт ховор үзэгдэх хүн тэрэг ч ойр хавийн хүмүүс юу ч болоогүй мэт зам тавиж өгч байлаа. Тиймээ Нозоми гэх үдшийн дагины ажил үүгээр эхлэж байлаа. 

-Үгүй ээ тэр Гейша бүсгүй мөн ч үзэсгэлэнтэй юм аа
-Үзэсгэлэнтэй нь үнэн ч тэр чинь эмэгтэй биш. Бүр Гейша ч биш Майко
-Хүүеээ яагаад билээ. Эрэгтэй Гейша чинь арай өөр л санагдаад байх юм.
-Майко гээд байхад. Миний санахаар энэ залуу 20 хүрч байгаа. Тэгсэн мөртлөө Майко хэвээрээ. Яагаад Гейша болдоггүйг хэн ч мэдэхгүй. Ууг нь Гейша болвол илүү ашигтай биздээ.
-Ийм үзэсгэлэнтэй юм чинь Данна баймаар л юм даа
-Харин тийм шүү. Майко байж Атотори дагуулчихсан болоогүй тэр Канзашиг нь хар л даа. Ёсгүй амьтан.

Тайлбар: Окия- Гейша байшин
Үдшийн дагина- Гейшагийн өөр нэг нэр
Окобо- 10-12см өндөртэй модон шаахай
Гейша- Зугаацуулагч эмэгтэй (эрэгтэй ч байж болно)
Майко- Гейша болоогүй бэлтгэгдэж буй охин. Өөрөө толгой мэдэн шийдвэр гаргах эрхгүй. Тодорхой хугацааны дараа хэрэгтэй чадваруудаа эзэмшсэний дараа Гейша болно.
Данна- Нөхөр гэх утгаар орчуулагдах хэдий ч ивээн тэтгэгч гэж хэлж болно. Хэрэгтэй зүйлсээр нь ханган оронд нь хамт зугаацдаг үйлчлүүлэгч эрэгтэй
Атотори- Өв залгамжлагч. Өөрийнх нь дараа байр суурийг нь авах хүнийг Гейша нар бэлтгэдэг
Канзаши- Нэг төрлийн япон маягийн үсний чимэг. Ихэвлэн Гейша нар зүүдэг.


Хагас дутуу ч гэсэн судалгаа хийж байгаад бичиж байгаа бичвэр юм шүү. Алдаа дутагадал ихтэй ч ойлгоорой.

Story of MaikoWhere stories live. Discover now