4. Уучлалт гуйх уулзалт

77 7 0
                                    

-Нозоми-чан өчигдөр ямар байв?
-Та ёстой муухай. Бид зугаалах гэсэн ч тоглоомоо л авч чадсан. Сэйжи ах алхаж чадахгүй доголоод байсан за. Дэмий л зөвшөөрөл өглөө. Токиогоос энэ хүрэх зам хэтэрхий адармаатай байлаа.
-За за битгий тэгж уурла даа. Дараа нь гурвуулаа гоё зугаалъя за
-Бодож үзье. Гэхдээ Нобү ах ямар удаж байна аа? Яг 1 гэж уулзана гэж хэлсэн юм уу?  Андуураагүй биз? 1:10 болчихлоо. Би зузаан ёслолын хувцас өмсчихсөн болохоор яг урсах гээд байна аа. Ахаа миний будаг зүгээр байна уу? 
-Зүгээр байна. Чи ёстой хөөрхөн харагдаж байна. Өө тэнд ирж байна

Ардаа гитараа үүрсэн өндөрөөрөө Ясүотой чацуурхахаар залуу ойрхон байх гудамжнаас наашлана. Нүүрэндээ өнөөдрийн нар шиг л хурц инээмсэглэл тохон алгуурхан алхаж байлаа.

-Хоцорчихоод ямар тайван юм бэ? Мицүо яаж түүнтай нэг хамтлагт байдаг бол доо
-Үнэндээ ингэж харагдаж байгаа ч энэ хүн Сэйжи ахын орлогч л гэсэн үг. Яаж түүнийг тайвшруулахаа тун сайн мэддэг юм. 
-Хмм. За худалцгаая. 20 минутын дараа уулзалт эхлэх нь.

Тэд Ясүогийн машинд суун холгүй орших RED.M компани руу хөдлөв.

-Нобү-сан та машинаа яасан юм? Бас яагаад гитартай ирсэн юм бэ?
-Оройн бэлтгэлтэй л дээ. Машины хувьд жаахан залхуураад л...
-Ингээд байвал Мицүо ах тан руу аймаар уурлана даа. Хашираад л
-Яг дуулдаг шигээ юу? Хаха Тэгээд ч би дасчихсан юм өө. 10 орчим жил хамт байгаа болохоор...
-Аргагүй л Нобү-сан
-Гэхдээ удаан уулзаагүй Нозоми өсчихөө юу даа?
-Тийм байна уу? Ашгүй дээ. Би бүгдэнгээс нь намхан болохоор намайг тэд нар дандаа шоглоод байдаг юм.
-Албан ёсны уулзалт биздээ? Чи яагаад кимоно өмсчихсөн байгаа юм?
-Дараа нь ажилтай 
-Аан

Нозоми час улаан кимонодоо зохицуулан нүдээ тод улаанаар буджээ. Машины хөдөлгөөнд түүний үсэн дэх канзаши нь хавигалдан жингэнэж дуугарах нь их л хөгжилтэй санагдана. Хүүгийн ам зогсолтгүй гэрт болсон зүйлсээ ярин шулганах нь машинд байх 2 залууг хангалттай хөгжөөж байв.

-Ясүо ахаа хэн гэдэг хүн билээ?
-Скарлетийн туслах гэсэн. Яг нэрийг нь санахгүй байна
-Скарлет...
-Танидаг юм уу Нозоми?
-Хмм... арай үгүй байлгүй дээ. 

Тэд явсаар Захиралын өрөөнд хүрэхэд өрөөнд Винсент Скарлет ганцаараа хүлээж байлаа.

-Сайн байна уу?
-Сайн сайн байцгаана уу? Тэгэхээр та бүхэн гомдол гаргах гэж ирэв үү? эсвэл уучлалт гуйхаар?
-Би WISH корпрацийн дэд захирал Осамү Ясүо байна. Энэ залуу бол хамтлагийн гишүүн Нобү. Харин энэ хүн бол 
-Нори Рэйка?
-Ямар санаандгүй учрал вэ Скарлет-доно.
-Сууцгаа
-Би энд ахынхаа өмнөөс уучлалт гуйх гэж ирлээ. Буруу санаагүй бол бид орой уулзалдах байх аа?
-Тийм ээ. Үнэхээр Рэйка тэр дуучны дүү байжээ. Би итгээгүй юм.

Story of MaikoWhere stories live. Discover now