3

12 1 0
                                    


Хоёр жилийн дараа

Жанис Роза хоёрын сэтгэл хөдөлгөм уулзалтаас хойш аль хэдийн хоёр жил өнгөрчээ. Бүх зүйл урьдны адил байсан ч нэг том өөрчлөлт гарсан нь тэдний үерхэл байв. Хэнд ч мэдэгдэж болохгүй, бүх хүнээс нууцлах хэрэгтэй байлаа. Шалтгаан нь их энгийн. Мэдэгдэх юм бол Жанис толгойгүй болж, Уильям гэр бүл ахин сэргэхгүйгээр сүйрэх байлаа. Жанист алдах юм байхгүй тул өөрөө үхээд ч хамаагүй Уильямынхныг унагаахыг хүснэ. Гэсэн ч тийм зүйл хийж чадахааргүй болтлоо Розад дурлажээ. Тэд хоёр жил гаран үерхэхдээ ердөө гурван удаа л бие биетэйгээ ярилцаж үзсэн билээ. Хайртай хүнийхээ нүдрүү эгцлэн харж, түүнийгээ тэврэн суугаад хамтдаа ирээдүйгээ ярьж чадахгүй нь энэ үеийн хамгийн хүнд шийтгэл байв. Гэвч тэдэнд ИРЭЭДҮЙ гэдэг хэзээ ч боломжгүй зүйл...

Өвлийн наадам бол Америкийн хойд бүст болдог хамгийн том боолуудын дундах өрсөлдөөнт тэмцээн юм. Боолууд хоорондоо тэмцэлдэж, эздийн бэлдсэн элдэв сорилыг гүйцэтгэж амьд үлдэх нь тэмцээний гол шалгуур билээ. Шан нь гурван өдөр эрх чөлөөт амьдралаар амьдрах... Гэсэн ч тэмцээнд ялж байсан боолууд эрх чөлөөтэй гурван хоногоос илүү гурван хоногийн хоолоор шагналаа солиулдаг байсан юм. Эздүүд өөрсдийн хамгийн хүчтэй, тамир тэнхээ сайтай боолоо хүч

үзүүлэн тулалдуулдаг байлаа. Уильямынхаас Жанис өрсөлдөхөөр гарч ирсэн байв. Тэр талбай дээр бэлтгэлээ базаах ба өөрийгөө ялна гэдгийг ч хангалттай сайн мэдэж байсан юм. Тэмцээн үргэлжилсээр талбай эгээтэй л цусаар хучигдсан байх аж. Сүүлийн тулаан эхэлж хамгийн хүчтэй хоёр өрсөлдөгч бэлэн болжээ. Эсрэг талын хүн нь тулааны эрдэмд гарамгай нэгэн байсан нь Жанисыг хүндхэн байдалд оруулж байлаа. Роза дотроо бараг л шатаж байв. Учир нь түүний хайрт бараг үхэх нь байна шүү дээ. Тулаан ерөнхийдөө эсрэг багийн мэдэлд орж байв. Энэ үеэр эсрэг багийн тулаанчийн анхаарал сарнижээ. Энэ мөч өөрийнх нь сүүлийн боломж гэдгийг мэдсэн Жанис сөрөг довтолгоог маш түргэн, амжилттай хийж ялалтыг өөрийн болголоо.

"Гурав хоног бидний иддэг хоолноос идээрэй, энэ чиний шан" ноён Уильям ийн хэлсэнд Жанис, "Ноён Уильям, намайг өршөөгөөрэй. Гэхдээ би үндсэн шан буюу гурав хоногийн эрх чөлөөт амьдралыг сонгож байна..."

---------------

Жанисын гурав хоногийн эрх чөлөөг ашиглан Роза Жанис хоёр эдлэнгээс хол орших нэгэн агуйд ирж нуугдав. Тэд энд л эрх чөлөөтэй, айх айдасгүй байж чадах мэт санагдана. Өмнө нь хэзээ ч ярилцаж байгаагүйгээрээ тэд ханатлаа ярилцаж байлаа. Аз жаргал гэж үүнийг хэлдэг байх нь гэсэн бодол хоёуланд мэдрэгдэх нь гайхалтай сайхан аж.

Өглөөний хурц нар тэдэн дээр ээж, шувууд жингэнэх дуунаар хамтлаа сэрэхийг хүссэн ч буун дуу, үймээн самуун тэднийг нойрноос нь салгав. Ноён хатагтай Уильям болон, Розагийн араас гүйдэг цагаан арьст залуу Крис тэдний урд зогсож байлаа. Крис тэднийг мөшгисөн байжээ...

---------------

"Ааваа гуйя, тэрнийг амьд үлдээгээч. Би таны хүссэн бүхнийг хийнэ" Розагийн уйлах дуу эдлэнгээр нэг хадаж байлаа. Жанисыг саваадаад хэдийн хоёр цаг өнгөрчээ. Ахин арван удаа л саваадуулахад тэр үхэж ч болохоор харагдана.

"Үнэхээр юу ч байсан хийнэ гэж үү Роза? Тийм гэж бодож байвал Кристэй гэрлэ. Харин би Жанисыг цөллөгт явуулна" ноён Уильям үүнийг санал болгожээ.

"Тийм ээ, юуг ч хамаагүй хийнэ..."

~Another One~ [Completed]Where stories live. Discover now