•Intro•

7.3K 351 15
                                    

Тэр миний хувьд өглөөний кофены эхний балга, сүүлийн нүд шоколад, хүнд өдрийн дараах ор, хүйтэн өдөр дулаахан ноосон цамц шиг тийм л хүн байсан юм.

Бид үнэхээр үзэсгэлэнтэй байж...
Бас бидний түүх эмгэнэлтэй ч байж...

Гэхдээ үүнийг ямар ч ид шидтэй харьцуулшгүй байсныг л сайн санаж байна.

Одоо болтол зүрх сэтгэлд минь түүнтэй холбоотой дурсамжаар дүүрэн нэг өрөө байдаг юм.

Бидний учрал...

Бидний үерхэл...

Бидний хайр...

Энэ бүгд тэнд бий.

Хором, мөч бүртээ зуу зуун цэцэг дэлбээлэх шиг тийм л нандин мэдрэмжийг зүрхэндээ сийлэн, харцандаа шингээж биесээ энхрийлэн ширтдэг байлаа.

Түүнээс минь "Хайр" харагддаг байсан. Өглөө сэрээд л би хайр гэх зүйлийг хоёр нүдээрээ нандигнан байж тэр хүнээс л хардаг байсан.

Тэр намайг хагацах хугацаа хүртлээ хайрласан. Магадгүй одоо ч хүрч чадахгүй тэр газар оччихоод хайрлаж байгаа байх...

Гэхдээ та нар мэдэх үү?

Хайр гэдэг нь өвтгөж бас дахин өвтгөдөг зүйл.

Харин хагацал гэдэг нь бүр өвтгөж, бас шархлуулдаг.

Түүнтэйгээ учрах тэр үед би ослоос болоод ярьж чадахаа больчихсон байсан юм. Ярихыг ямар их хүссэн гээч?

Харин одоо бол би түүнийгээ дахиад ганцхан удаа тэврэхийг л хүсч байна.

Харж байна уу? Хонгор минь...

Би чиний тухай бодохоо хэзээ ч болихгүй!

Би чиний тухай бодохоо хэзээ ч болихгүй!

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.





>>>

2 дахь богино бичвэр~~

Анх удаа гунигтайг бичиж байгаа учраас шинэ туршлага болно гэж найдаж байна.

Era нар маань хайрлаж өгөөрэй❤

- SERA

NEVER NOT ||JJK [Completed]Where stories live. Discover now