Бэлгийн шот. 2

1.5K 204 10
                                    

"Чи сүүлийн үед үнэхээр хачин байна. Үнэхээр шүү!"

Жэксон энэ удаа надад жинхэнээсээ уурлаж байлаа. Тэр өмнө нь хэзээ ч надад уурлаж байгаагүй. Гэхдээ тэр өнөөдөр туйлын ууртай байгааг дурьдах нь зөв байх.

"Чанга дуугарахаа больж үз. Хүүхдүүд сонсох нь..."

Би санаа алдсаар дуу хөгжим болсон байшингийн зүг харна. Өнөөдөр манай сургуулийнхан бараг бүгдээрээ зугаалгаар явсан юм. Одоо ч ийм ногоон модод, хоржигнон урсах гол мөрөн, үзэсгэлэнтэй байгальтай газар оршин тогтнож байгаад баяртай байна.

"Чи хэзээ тэдний юу гэж бодохыг хайхардаг болчихсон юм? Яагаад намайг түлхэж, хүрэхээс ч зайлсхийгээд байгаа юм бэ?"

Хэдий бид хүүхдүүдээс маш хол зайд байгаа ч би өөрсдийнхөө асуудлыг хэн нэгэнд мэдэгдэхийг хүссэнгүй.

     Ерөнхийдөө өөрийгөө Жонгүг гээд байгаа тэр залууд мэдэгдмээргүй байна.

     Хүлээн зөвшөөрч чадахгүй ээ. Юу ч болсон бай бидний хооронд хайр мэтийн зүйл байсан гэдэг нь худлаа.

"Жэксон... Би чамайг түлхээгүй. Би зүгээр л... Зүгээр л хачин байна. Би өөрийгөө ч ойлгохгүй байна."

Амлая.

Эмэгтэй хүн өөрөө ч ойлгомжгүй байдалдаа цухалддаг юм шүү.

Эцэст нь Жэксон газар сууж байсан миний урд зогсоод гараа сунгав.

"Жэксон... Би босмооргүй байна."

"Новш гэж!"

Түүнийг хаашаа ч юм алхахад би санаа алдсаар Жэкийн халаасанд минь үлдээсэн цаасыг дэлгэв.

Бараг зуу дахь удаагаа үүнийг харж байна.

Дахин төрөхөөс хойш энэ яваа насаа ирэх наснаасаа салгаж үзэх хэрэг юунд вэ?

Хачин!

     Хачин гэхээс өөрөөр юу гэхээ мэдэхгүй юм.

     Тэгээд ч би түүнд хайртай байсан юм бол яагаад ийм их өвдөлт цээжинд минь мэдрэгдээд байгаа юм? Энэ яав ч хайр биш байсан байх.

Хайр өвтгөдөггүй.

Тийм биз?

Удтал суусны эцэст би нулимсаа арчаад дээш бослоо. Хүүхдүүд бөөгнөрсөн газар луу алхаж байтал хэн нэгэн ардаас минь тэврэв.

NEVER NOT ||JJK [Completed]Where stories live. Discover now