Өнөөдөр бол энэ дэлхий дээр мэндэлсэн баярын минь өдөр. Эмэгтэй хүн ч гэлтгүй хүн бүр энэ баяраа аз жаргалтай мөн мартагдашгүйгээр тэмдэглэхийг хүсдэг. Гэвч би хэзээ ч энэ баяраа аз жаргалтайгаар тэмдэглэж үзээгүй ч үргэлж мартагдахааргүйгээр тэмдэглэдэг байсан. 18 насныхаа төрсөн өдрөөр асрамжийнхаа газраас гарч орон гэргүй болж байсан. Харин 22 насныхаа төрсөн өдрөөр мөрөөдөж байсан ажлийнхаа ярилцлагад тэнцээгүй гэсэн. 24 насныхаа төрсөн өдрөөр хэзээ ч эдгэхээргүй гүн сэтгэлийн шарх авсан. 25 насныхаа төрсөн өдрөөр өөрийгөө хайртай хүнийхээ хувьд эрэмдэх амьтан болсноо мэдсэн. Одоо 28 насныхаа төрсөн өдрөөр цагтаа үхэн хатан хайрлаж явсан нөхөрөө салах өргөдлөө бэлдээд хүлээж байна.
Уг нь ийм өдөр хүмүүс гэр бүлтэйгээ байдагч би үргэлж шахуу ганцаараа байдаг. Одоо ч бүүр дасчихаж дээ. Хэмээн бодсоор лагаа асаан хүслээ шивнэлээ. Хүсэх хүсэл минь ч эгэл жирийн хэрнээ хэзээ биелдэггүй зүйл. "Миний дараагийн төрсөн өдөр аз жаргал инээд баяслаар дүүрэн байгаасай" энэ биелэхэд тийм хэцүү зүйл юм байхдаа. Гэхдээ яах вэ удахгүй биелэх байх. Хэмээн нулимс дусган өөр өөртөө зориулж авсан бялуугаа идэж эхэллээ. Хэд халбагдаад нулимсаа арчин сууж байтал эр нөхөр минь үүдээр ороод ирэв. Ийм эрт бас архи уугаагүй ирсэнд нь бага зэрэг цочирдон: Яасан эрт ирээв гэхэд
"Өнөөдөр төрсөн өдөр чинь биздээ. Тийм болохоор чамд цэцэг авсан юм" гээд баглаа дүүрэн цэцэг өөдөөс минь сарваалаа.
Би тэр цэцгийг цааш түлхэн хэд найтаасныхаа дараа: Чи чамайг харшилтай гэдэгийг мартчихсан юмуу? Аль эсвэл ингээд тарчил гэж бодоод авч ирсэн юмуу? Гээд аль болох намуухан өнгөөр хэлэв.
Жинёон: Тарчилаад үх гэдэг чинь юу гэсэн үг юм!. Би зүгээр л чамд бэлэг барихыг хүссэн.
Би: Яасан гэнэт бэлэг өгмөөр санагдчихсан уу? Зүгээрдээ чи өмнө нь надад зөндөө бэлэг барьсан ээлжит хүүхнүүдтэйгээ намайг хуурж. Яагаад ч юм уур хүрээд түүнлүү орилчихлоо, уг нь уурлахыг хүсээгүй л юмсан.
Жинёон: Чи ягаад ямар ч зүйл байсан хэрүүл эхэлдэг юм. Чи миний сэтгэлийг ойлгох хэрэгтэй.
Би: Хаана байна тэр сэтгэл чинь?? Яасан зүгээр л нэг цэцэг тэврээд ирснээ сэтгэл гэж хэлэх гээюу? Сэтгэл гэдэг чинь зүгээр л хажууд нь байж санаа тавихад л болох зүйл. Харин чи тэр сэтгэлээ тэр сэтгэлээ надад биш тэр хүүхнүүддээ л гаргадаг биздээ!! (орилов)
Жинёон: Харин тэгээд л одоо би чиний хажууд байх гээд чамд тэр сэтгэлээ гэргах гээд ирлээшдээ. (намуухнаар хэлэв)
Дургуй хүрчихлээ хүссэн болгондоо л сэтгэл гаргаж хайртай дуртай гэж явдаг хямдхах амьтан байж: Надад ийм хямдхан сэтгэл хэрэггүй! гэж хэлээд өрөөндөө орох гэтэл Жинёон намайг алгадчихав. Энэ үнэхээр цочирдмоор байсан бие минь зүгээр л тэр дороо гацчихсан яг хөлдчихсөн юм шиг. Харин хөлдсөн мэт зогсох миний нүднээс бүлээн нулимс урсаж байв. Хэсэг тэгж зогссон, удалгүй цочроосноосоо гаран түүнлүү: Яагаад ингэж байгаа юм? гэхэд Жинёон: Яагаад намайг үнэлдэггүй юм бэ? Яагаад намайг дандаа хямдхан бузраар нь дууддаг юм? Яагаад? тэр надруу орилж байна энэ бол хэвийн л үзэгдэл гэхдээ нэг ёр бусын зүйл нь гэвэл тэрний нүдэнд нулимс хурсан байлаа . Энэ нь надад тийм ч их нөлөө үзүүлээгүй учраас би түүний өөдөөс: Яагаад гэж үү? Яагаад гэвэл үнэн учраас чи хямдхан шдээ, бас чи үнэхээр жигсмээр бузар хүн гадгээ өөрөө ч мэддэггүй хэрэг үү? Харин яагаад үнэлдэггүй юм гэвэл чи миний хувьд үнэлэгдэхээр хэмжээний хүн биш болоод удаж байна. Гэлээ Жинёоноос хариу байхгүй байсан учраас би түүнд салах өргөдлөө атгуулаад чи бусдын амьдралыг балласандаа хариуцлага хүлээх хэрэгтэй гээд түүнийг үлдээн гэрээсээ гаран цаг агаарын сайхныг бишрэн алхлаа.Anhnii min zohiol ucras hairlaj ogoorei blla🍒😍❤️
YOU ARE READING
Буруу гэрлэлт🖤❌🚫
FanfictionМэдсэн ч мэдээгүй ,сонссон ч сонгоогүй, харсан ч хараагүй юм шиг амьдарсаар ирсэн. Одоо чадахгүйн би ч гэсэн хүн би ч гэсн өвдөж бас шаналдаг. Ахиж өөрийгөө хуурч тэнэг юм шиг өөрийгөө өвтгөх зүйл хиймээргүй байна..