6

438 37 9
                                    



  Ёоран эмлэгт ирээд ухаан оролгүй сар гарангийн хугацаа өнгөрлөө энэ бүх хугацаанд Жинёон түүний асарч байсан ч юмгүй өдөрт ганц ирчихээд л орой нь гарч шоу цэнгээн хөөж явах нь л түүний хувьд аль хэдийн өдөр тутмын зуршил нь болжээ. Магадгүй тэр Ёоранаас залхсан аль эсвэл түүнийг гэх хайр гал нь хэдийн бөхсөн биз.
Сөүлийн захад байх нилээд том бөгөөд нам гүм эмнэлэгийн нэгэн өрөөнд Ёоран нам гүм бөгөөд хэзээ сэрэх нь тодорхойгүй бат бөх гэгчин унтах түүнийг харсан сувьлагч нар шивнэлдэх аж. Яг энэ үед Ёоран нүдээ нээв түүний хажууд өөрийнх талаар ярьж байсан нэгэн сувьлагч ум хумгүй гүйн алга болсноо хэсэг хугацааны дараа эмч нарыг дагуулан ирэх нь тэр. Эмч нар олуулаа орж ирэн Ёораны зүгээр эсэхийг шалгана. Мэргэшсэн эмч нарын дүгнэлтээр бол Ёоран одоо цоо эрүүл аж, гэвч түүнийг хэд хоног эмнэлэгт байлгахаар шийдэв.

(Энэ үед Жинёон)
Урьд шөнөжингөө партидсан болохоор түүний толгой яг задрах нь түүний хувьд өнөөдөр амралтын өдөр байсан нь аз байлаа.

Нүдээ нэгээд хартал хажууд нэг л харсан царай тухтай гэгчин унтаж байв. Хэсэг нэрийн санах гэж хичээсэн тэр зүгээр л урьд шөнө партин дээр танилцсан гэдгээ л санаж байв. Түүний царай харан сууж байхад тэр хүүхэн сэрчихэв.
Эмэгтэй: Өглөөний мэнд гэхэд Жинёон тоосончгүй түүнийг хаяад угаалгын өрөөг зорьлоо.
Жинёон усанд орж зогсход түүний толгойд өнөөдөр Ёораныг эргэх тухай бодол л эргэлдэж байлаа. Энэ янзаар нилээд хэдэн минутын дараа бэлхүүсээ цагаан алчуураар ороосон нойтон үснээсээ ус дуслуулан алхсаар угаалгын өрөөнөөс гарч ирэхэд тэр хүүхэн байжил байв. Одоо ингээд ажаад байхад тэр хүүхэн Жинёонаас бага зэрэг эгчмэд юм шиг харагдав. Жинёон ч нэхх тоолгүй хэдэн хувцасаа олж өмсөөд буудлын өрөөнөөс гараад хамгийн түрүүнд тааралдсан брэнд хувцасны дэлгүүрлүү орж бүх хувцасаа сольж өмсөөд түрүүхэн өмсөж байсан хэдэн хувцасаа хогийн савруу шидчихээд машиндаа суун Ёораны байгаа эмнэлгийг зорьлоо. Нилээн явсны эцэст түүны байгаа эмнэлэгийн үүдэнд ирэн дотогш ортол ашгүй Ёораныг дааж авсан эмч явж байв. Ким эмч над дээр хүрч ирснээ " Ёоран сэрэгчихсэн" гэлээ энэ үгийг сонсоод үнэндээ итгээгүй ч Ким эмч бол худлаа яриад байх хүн биш учраас эргэлзэлгүй итгэхээр шийдээд яг Ёораны өрөө лүү явах гэж байхад Ким эмч миний гарнаас барин зогсоогоод "Ярилцах зүйл байна" гэхээр нь түүнийг дагаж явсаар Ёораны өрөөны наахан талд байрлах түүний өрөөлүү орлоо.
Ким эмч: Суулдаа.
: Юу болоов эмчээ?
Ким эмч: Ёоран өглөөхөн сэргэсэн бид уг нь таньлуу залгасан ч утас чинь болохгүй байсан учраас Ёораныг дур мэдэн үзлэгт оруулсан юм.
: Арай Ёоранд ямар нэг юм болсон хэрэг үү?
Ким эмч: Харин шинжилгээний хариу нь сая л гарсан юм. Үнэнийг хэлэхэд хариу дээр нь Ёораны ходоод болон сав нь доргилттой гарсан. Энэ нь машины осолтой л холбоотой. Ходоодноосоо болоод тэр бараг насаараа эмны хамааралтайгаар амьдарна. Харин савнаасаа болж.... хүүхэд тээж чадахгүй байна гэж бид айж байна. Гэх Ким эмчийн хэлсэн үг Жинёон үнэхээр хүндээр тусчээ. Яагаад гэвэл тэр Ёораны мөрөөдөл нь олон хүүхэдтэй дуу шуутай гэр бүлтэй болох байсанг мэддэг болохоор. Багаасаа эцэг эхийн хайранд биш асрамжийн газрын багшийн хараа хяналтанд өссөн түүнд өөр мөрөөдөх мөрөөдөл юу байх билээдээ.

Жинёон хэсэг хугацаанд тэнэг хүн шиг шал гөлөрч сууж байгаад эмчээс түүнд хэлсэн эсэхийг асуутал эмч аль хэдийн энэ бараан мэдээг түүнд дуулгасан байв. Тэр одоо л түүнийг тайтгаруулж аргадах хэрэгтэй гэсэн бодол тээн Ёораны өрөөны хаалнийг нээхэд Ёоран өөдөөс нь ууртай гэгчин хүрч ирээд алгадаад авав. Жинёон ч иймэрхүү зүйл болохыг мэдэж байсан учраас тэгж их цочирдоод байсангүй.
Ёоран "Чамаас л болж байгаа юм. Чиний л тэр бузар завхай явдлаас болж ийм зүйл болж байгаа юм. Одоо би яах болж байна. Мм? Чам шиг хогийн амьтнаас л болж миний амьрал орвонгоороо эргэчихлээ. Эртхэн л салах байсан юм. Чам шиг хөгийн амьтнийг эртхэн хаяаад өөрийн гэсэн шинэ амьдралаа эхлүүлэх ёстой байж." хэмээн эхэр татан уйлан Жинёонлуу хашигчиж хаа нэг түүнийг цохиж авна.
Гэтэл гэнэт "Чам шиг хөгийн амьтнийг эртхэн хаяаад өөрийн гэсэн шинэ амьдралаа эхлүүлэх ёстой байж" гэх үгийг сонсоод Жинёоны уур хүрээд явчихав.
Жинёон: Хэнтэй шинэ амьдрал эхлүүлэх байсан юм? Гэхэд Ёоран ч мөн мөчөөгөө өгөлгүй: Чам шиг завхай новшоос хавь илүү хүнтэй эхлэх байсан юм?
Жинёон: Тэр чинь тэгээд хэн юм дээ? Ямар новштойгоо шинээр эхлэх гэсэн юм?!! Гэсээр Ёораны гарыг хүчтэй татан чангаар орилов. Ёораны гар өвдөөд байсан учраас тэр гараа татаж авах гэсэн ч хүчрэхгүй байсан тул: Өвдөөд байна тавь гэхэд Жинёон ёжтой гэгчин инээснээ: Яасан хэн гэдгийг нь хэлэхгүй хэрэг үү? гэлээ Ёоран түүнд хэлээд гараа мулталж авахыг хүссэн ч түүнд тиймэрхүү хүн байхгүй билээ.
Ёоран: Би ямар чи юмуу? Би чам шиг өдөр шөнөгүй зугаа цэнгэл хөөж хүүхэн болгоны ингэрт ороод хэвтээд байдаг шиг чинь олон залуустай зугаацаж явсан  бол надад тэр залуус чинь мянга мянгаараа байх байсан юм!! гэж нилээд ширүүн хэлэхэд Жинёон гэнэт түүний гарыг тавьснаа: Би чамд нэг зүйл зөвлье хүн хэзээ ч аз жаргалаа захын нэг эрийн дор ташуурч хэвтэхдээ эсвэл зүгээр нэг бааранд наргиж яваад олдоггүй юм.

Жинёоны хэлж буй үг нь үнэний ортойч гэсэн тэгж их эрж олсон аз жаргалаа өөр нэгний аз жаргал болох мөчид л алддаг юм!

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Jul 12, 2020 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

Буруу гэрлэлт🖤❌🚫Where stories live. Discover now