"Ярилцлага өгөх анкет"
Нэр:Пак Чанёол
Нас:27
Мэргэжил:.............
Ажлын туршлага:Бүх төрлийн цагын ажил.
Хувийн мэдээлэл:Ганц бие, эцэг эхтэйгээ амьдардаг,дуулж бүжиглэж бүх төрлийн хөгжим тоглодог.
Төгссөн сургууль:Ханшил
Төгссөн их дээд сургууль:.............
Ажил хүсэгчийн хэд дэх удаагын анкет болох?:1000Чанёол:Би ирлээ.
Ээж:За 1000 дахь удаагын анкетаа өгчихөөд ирэв үү?
Чанёол:Тиймээ ээжээ. Энэ удаад угаасаа хариу өгөхгүй байхаа. Тэнд Сөүлийн их сургуулийг төгссөн 3 ч залуу байсан.
Аав:Одоо ч болов их сургуульд сурч болохгүй гэж үү?
Чанёол:Үгүйдээ би сургуульд дургүй арай л гэж ахлах сургуулиа төгссөн. Дахиж тэгж өөрийгөө зовоохгүй.
Аав:Ахиад хэдэн жил манайд амьдарч, биднээр тэжээлгэх гэсэн юм? Хүү минь ээж бид 2 чинь 1 жилийн дараа тэтгэвэрт гарна. Тэгхээр байраа түрээслүүлээд тэтгэвэр бас бус цуглуулсан мөнгөөрөө дэлхийг тойрч аялмаар байна. Бид чамайг бодогдоочгүй байхад үүнийгээ төлвөлсөн байсан. Харин чи 1 жилийн дотор ажил ол!
Чанёол:9 жил тогтсон ажил олох гээд чадаагүй хүн яаж 1 жилд ажил олох болж байнаа.Мхх би зүгээр 9 жил цагын ажил хийж цуглуулсан мөнгөөрөө та 2ыг явхаас 7 хоногын өмнө байр авчихна. Тэр үед бүр 10 жил болчихсон байх байлгүй.
Ээж:Ханиа зүгээр л хүүгээ гэртээ үлдээе. Ямар харь элгийн хүн биш ганц хүү минь байхад.Бидэнд ямар мөнгө дутах биш.
Аав:Үгүй.Энэ хүн чинь хэзээ нэгэн цагт хань ижил, үр хүүхэдтэй болно. Ирээдүйг нь бодож байна.
30 хүрэхээсээ өмнө ажил ол!
Чанёол:ойлголоо.Би одоо цагын ажилруугаа явлаа.Цагын ажил дээр;
.... - хээе бармен залуу ганц хундага тикилла хийчих
Чанёол:Уучлаарай та хэт согтсон байна. Магадгүй одоо гэртээ харих хэрэгтэй байх.
....-үгүй шүү! Би ууна! Би согтоогүй!
Чанёол:заза ойлголоо. Энэ захиалсан чинь 15000вон.
....-май хариулт нь чиний цайны мөнгөЗ/б:Чанёол чи дуулдаг биз дээ?
Ёол:Тиймээ. Яасан?
З/б:Өнөөдөр ирэх ёстой дуучин өвдчихөж. Чи дуулчих тэрний авах ёстойг 2 нугалж төлье.
Ёол:Ойлголоо. Ямар ч хамаагүй дуу дуулна биз дээ?
З/б:Тиймээ хүссэнээ дуул.Тайзан дээр тэр эхлээд дуулж дараа нь үглэж хажуугаар нь хөгжим тоглож байлаа.
Эцэст нь 1 цагын дараа
тайзнаас буух үед бүгд алга ташиж хөлөрсөн нүүрээ арчин инээмсэглэн зогсох үед мөрөөдөл нь биелсэн мэт дотор нь бүлээцэв.Ажлынхаа хөлсийг авчихаад гарах гэж байтал түүнийг буудлын захирал дуудав.
Захирал:Чи чинь бармен биз дээ?
Ёол:Тиймээ захирлаа өнөөдөр зайлшгүй шалтгаанаар намайг дуулуулсан юм.
Захирал:Хэзээнээс дуулсан юм?
Ёол:Багаасаа л дуулдаг байсан. Харин 1р ангиасаа хөгжим тоглож эхэлсэн.
Захирал:ойлголоо.Байн2 дуучин хөлслөх төвөгтэй байна. Чи маргаашнаас бармен биш дуучнаар ажилла. Цалинг чинь харамгүй өгнө. Татгалзвал энд толгойгоо ч шагайлгах эрхгүй болно шүү.
Ёол:ойлголоо, тэгье.Юу вэ? Татгалзах гэнэ шүү. Харин ч аятайхан санал байхад. Миний хувьд энэ бол боломж шүү дээ. Сэхчихсэн захирал маань өнөөдөр л нэг намайг олж сонсож байх шив. Өмнө нь тэгж их хичээгээд байхад дүлийрчихсэн байсан юм байхдаа. Өнөөдөр л чихээ ухаждээ.
Sain baitsgaana uu? Taalagdaj baival vote, comm bicheerei nadad ih demjleg bolnoo☺️.
