Сайн уу?

21 1 0
                                    

    Тэнгэр маш гунигтайгаар хэдэн өдөр дараалалж нэг зүйлд гомдоод байгаа аятай шиврээ бороо орж байлаа.Яахав борооны улирал дөнгөж эхэлж байгаа ч гэсэн би аль хэдийнээ борооноос залхаад эхэлчихсэн байлаа. Нэг тийм тухгүй мэдрэмж төрж, ямар нэг сонирхолтой зүйл хийхийг хүсэж гэрээсээ яаравчлан гарсан юм. Нимгэн шүхэр дээр минь борооны дуслууд "тог,тог,тог" гэж дугаран унаж, хүмүүсийн борооноос хорогдохын тулд ийш тийшээ яаравчлан гүйж байгаа надад тээртэй эгдүүцмээр санагдаж байсан юм. Учир нь гэвэл цаг агаарийн мэдээгээр бороо орно гэж хэлсээр байхад хүмүүсийн бэлтгэлгүй байдалд нь цухал хөдөлж эхэлсэн тул ойрхон харагдах номын дэлгүүрлүү орлоо... Ашгүй нэг чимээгүй орчин энд би тайтгарах шиг л боллоо "А" үсгээр эхэлсэн номнуудаас үзсээр "Таван сарын цэцэг" гэх өмнөн сонсож харж байгаагүй номыг авч үзтэл ягаан цэцгээр хавтасаа гоёсон зохиогч нь бичэгдээгүй 1-р боть гэсэн зузаавтархан ном байсан юм. Гэхдээ ердөө 2хон ширхэг ном байсан ба хавтасан дээр нь /зарахгүй/ гэж бичээд наажээ. Би худалдагчаас нь энэ номны тухай асуутал "Энэ номыг жилийн өмнө нэг охин 3н ширхэгийг авчирч өгөөд худалдахгүйгээр хүмүүст уншуулж өгөөч  гэж гуйгаад үлдээгээд явахдаа 2-р боть нь тэнд байгаа гээд хаяг үлдээсэн" гэж хэллээ. Бас л сониуч зан минь хөдөлж бараг л "Бэст сэллэр" юмуу шинэ гарсан номын мэдээлийг цаг алдалгүй мэддэг надад яахаараа мэдэхгүй ном байдаг билээ гэсэн бодол төрж тухтай суудал олон номныхаа эхний хуудсыг эргүүлэв.
"Сайн байна уу? Миний амьдралын сүүлийн мөчүүдэд хамт байгаа чамд талархлаа.Миний амьдралын тэмдэглэлийг уншиж суухдаа миний өмнөөс тэр хүмүүсийг үзэн ядаж өгөөрэй гэхдээ би сайн охин байх гэж их хичээсэн шүү хүмүүсээ"гэсэн оршилтой номыг уншиж эхэлсэн юм.
Энэ түүхийг та нар ч гэсэн сонирхож уншаарай.
"За эхлээд өөрийгөө танилцуулъя намайг Жэнни гэдэг би дөнгөж 20той яг л цэцэг шиг бусдыг баярлуулж гэрэлтүүлж аз жаргал бэлэглэх насан дээрээ явж байгаа охин. Би хичээлээ сайн хийж мөн цагийн ажил хийж дүүгээ харж ээж аавдаа хайртай гэж хэлдэг маш сайн охин. Өглөө болгон сэрэхдээ энэ амьдралд амьд яваадаа талархаж хүн болгонтой сэтгэлээсээ харьцаж чин сэтгэлээсээ инээмсэглэж амьдардаг байсан юм. Тэр өдрийг хүртэл ...одоо бодоход тэр өдөр би шинэ сургуульд шилжиж очоогүй бол өдийд та үүнийг уншиж суухгүй байсан байх юм.Тэгхээр би одоо байхгүй болсон гэсэн үг.За бүх зүйлийн эхлэл бол шинэ сургуулийн минь шинэ найз Эмми байлаа тэр өндөр үзэгслэнтэй бас маш галзуу охин байлаа .Хичээлийн эхний өдөр бид хоер танилцаж найзууд болохоор шийдлээ .Бидэнд адил төстэй талууд маш их байсан юм.Нөхөрлөл минь үргэлжилсээр нэг сар өнгөрөв бид хоёр яг л нэг биеийн хоёр тал шиг тийм дотно болсон байлаа зарим хүүхдүүд бид хоёрт атаархдаг байсныг нуухгүй ээ. Бидэнд уулздаг нууц газар хүртэл байдаг байсан .Шинэ долоо хоног эхэллээ Эмми бид 2 сургуулийн арын талбайд сууж байтал нэг хөвгүүнийг харлаа тэрнийг Жой гэдэг тэр шинэ шилжиж ирсэн хөвгүүн байв .Өндөр булчинлаг сэкси залуу байсан юм . Бид 2 зэрэг түүнрүү харж байсан угаасаа харцаа салгаж чадхааргүй сайхан залуу байж билээ. Гэхдээ би түүнийг нээх оошойгоогүй юм учир нь би зүрхэндээ хайрлаж явдаг хүнтэй байсан. Яг ингэж байх зуур Эмма "Бурхан минь ямар сайхан залуу бэ?яг миний мөрөөдлийн залуу байна би түүнийг өөрийн болгомоор байна Жэнни"гэж хэлсэн юм би түүнд хонгор минь түүнийг сургуулийн үдэшлэгээр өөрийн болгож болно шүүдээ гэж хэлээд инээмсэглэсэн би чин үнэнчээр хэлсэн байсан юм...Хичээл орох болж химийн лаборт ортол шинэ сурагч Жой сууж байлаа хамгийн сонирхолтой нь тэр миний химийн хамтрагч болов би тэр мөчид Эммирүү хартал тэр надруу маш томоор хархаар нь би толгой сэгсрээд хичээлээ үргэлжлүүлсэн юм .Жойн буржгар хар үс хь хийсэж алаг нүдээрэй надруу харж бас маш сайхан инээмсэглэснээ Сайнуу намайг Жой гэдэг гэж хэлхээр нь би намайг Жэнни гэдэг гэж гар барьснаар миний амьдрах өдөр нэгээр хорогдсон байлаа .Гэхдээ тэр үедээ би юуч мэдэлгүй бас л маш сайн охин хэвээр байсан юм. Хичээл тарав Эмми над дээр ирж чи ч азтай байна шүү гэхэд нь би юү гэж дээ зүгээр л хамтрагчид боллоо тэр чинийх шүү найз минь гэж хэлсэн. Энэ өдрөөс хойш яг долоо хоногийн дараа сургуулийн үдэшлэг болж би бас Эмми мөн Жой ч ирсэн байсан юм. Эмми надад би өнөөдөр Жойг өөрийн болгох болно гэхэд нь би гараарай түүнд амжилт гэж хэллээ.Гэтэл Жой над дээр ирж цуг салхинд гархийг асуухад нь би Эммитэй цуг гаръя гэтэл тэр үгүй ээ завхөн 2уулхнаа гэж хэллээ . Би юу гэж хэлхээ мэдэхгүй жоохон балмагдаж Эммиг хайхад тар харагдахгүй болхоор нь зөвшөөрсөн юм.Үнэндээ би тэрэнд чи Эммид таалагддаг гэж хэлэх бодолтой сургуулиас хамт гарлаа .Бид 2 хэсэг чимээгүй алхаж байгаад сандал дээр суутал тэр миний уруулыг үнсээд авав би юу хэлхээ мэдсэнгүй босоод эргээд хартал Эмми зогсож байсан юм..."
Энэ хүртэл уншиж байтал худалдагч "уучлаарай манайх хааж байна "гэж хэлэх чимээнээр зочиж түүнээс уучлалт гуйж номыг байранд нь тавиад өглөө хэдэн цагт онгойхыг асуугаад гэрлүүгээ харив.
    [1р хэсэг төгсөв]

You've reached the end of published parts.

⏰ Last updated: May 14, 2020 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

Таван сарын цэцэгWhere stories live. Discover now