Чамд бичсэн миний далан долоон захидал.

114 42 69
                                    

Юнгигийн талаас

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Юнгигийн талаас.

1957 оны 03 сарын 08

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

1957 оны 03 сарын 08.

Нуруу цэх, харц дээгүүр эр цонхны цаана үзэгдэх цахирмаа цэцгийн хүрээлэнг бараг л хагас цаг ажив

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Нуруу цэх, харц дээгүүр эр цонхны цаана үзэгдэх цахирмаа цэцгийн хүрээлэнг бараг л хагас цаг ажив. Цагаан болон нил ягаанаар алаглах цэцгийн хүрээлэн дэндүү гэмээр үзэсгэлэнтэй дур татам байхын дээр, жаргах наран өнгийг нь улам л солонгоруулах нь гайхалтай.

Санааширсаар энгэрийнхээ цагийг харвал шөнийн долоог заах ба "Болчихжээ." хэмээн амандаа шивнээд, өндөр түшлэгтэй сандал дээрээ тухлан суув. Ноёнтны бодож байсанчлан төд удалгүй хаалга тогших нь тэр.

"Ноён Мин Юнги. Танд захиа ирсэн байна." гээд зарц нь бололтой нэг залуу хүндэтгэл үзүүлэн бөхийлөө. Ширүүн төрхтэй түүний харцаас далдчих барлаг нь түргэхэн шиг захиаг нь өгчихөөд гарах аж.

Юнги гэгчид ирсэн тэрхүү захианы дугтуйнд шар цахирмаа цэцгийг хирс утсаар хавчиж, улаан ломбон дээр саран хэлбэрийн лацаар лацадсан байв. Бор шаргал элэгдсэн гэмээр гадартай тэрхүү захиатай яг ижил 70-аад захидал Ноён Мин Юнгигийн ширээн дээр үзэгдэнэ.

Чамд бичсэн миний далан долоон захидал.Where stories live. Discover now