Answer

130 17 16
                                    


1. Ямар зан чанартай хүнд дуртай/дургүй вэ? 

Нэг тийм хүний өмнөөс амьдарч байгаа юм шиг албатай юм шиг хүнээр юм аа хийлгэх гээд байдаг хүмүүс байдаг даа? Тийм хүмүүс үнэхээр төвөгтэй санагддаг. Тэгээд олон нийтийн газар биеэ зөв авч чаддаггүй, шүлс хогоо энд тэнд хамаагүй хаядаг, харьцааны соёлгүй бүдүүлэг, бусдыг өмссөн зүүснээр нь гадуурхдаг хүмүүст бол дуртай биш ээ. Нийгэмд нэмэр болж чадахгүй бол ядаж гай болохгүй явчих хэрэгтэй байгаа юм.

 2. Юунаас хамгийн ихээр айдаг вэ? 

Айдаг бүх зүйлээ л бодлоо гэхдээ хамгийн ихээр айдаг зүйл нь гадуур ганцаараа явж байгаад энд тэнд гэнэт амьсгалж чадахаа болиод унаад өгчих вий гэдгээс аймаар айдаг юм байна. 

 3. Эргээд санахад гоё гэсэн дурсамж гэвэл? 

Раын Мүн гэх хүний хувьд бол Mission prince love-ийг бичиж байхад хүмүүсийн бичсэн сэтгэгдлүүдийг уншаад авч байсан мэдрэмжүүд минь үнэхээр сайхан дурсамж юм аа. Яг хувь хүнийхээ хувиар гэвэл Раын Мүн гэх хүнийг бүтээсэн нь бас нэгэн сайхан дурсамж болж үлдэж байна. 

 4. Ямар нэгэн зүйлд харамсдаг уу? Тэгвэл тэрнээсээ хуваалцаач :3 

Ммммм харамсдаг зүйл гэж байхгүй ээ, би ер нь юманд харамсаж амьдрах дургүй хүн тиймээс аль болох за өнгөрсөн гээд л хаячихдаг. Хийсэн зүйлдээ биш хийгээгүй зүйлдээ харамсах л хэцүү санагддаг болохоор хийхийг хүсвэл хийчихдэг, хийх минь яав даа тэгсэн бол ингэсэн бол гэж харамсаж байснаас балай бүтэхгүй юм хийгээд харамссан нь илүү сэтгэлд амар байдаг. 

 5. Амьдралынхаа үлдсэн хугацаанд нэг л зүйл иднэ гэвэл тэр чинь юу байх вэ? ТӨӨӨӨӨӨӨМС хаха шарсан төмс чанасан төмс бүгд гоё 

 6. Яг одоо цаг үе биш өөр цаг үед амьдарч болно гэвэл ямар цаг үед очих вэ? 

Мэилин гүнжийн биед ороод амьдарч болох уу? Тэр цаг үед очоод Мэи Лин гүнжийн амьдралаар амьдарвал гоё доо, надад хувцас хунар нь их таалагддаг бага байхаасаа их дуртай байсан. Хэрвээ тэгж чадахгүй бол үнэхээр амьдрахад амар зүйл биш болно жишээ нь би бүтэлгүйтэж яваад хэрэг үйлдээд цаазлуулах байх жоохон ядуу буурай амьдралтай байвал за тэгээд л нэг айлын татвар эм эсвэл зарц болоод дуусаж магадгүй. Тэгэхээр энэ сонголт жоохон бүрхэг байна. 

Ер нь тэгээд хэт дээр үе рүү явахаар эмэгтэй хүн болохоор бичиг эрдэм сурах эрхгүй гэрийн эхнэр болох магадлал өндөр болохоор одоо үедээ үлдмээр санагдах юм. 60,70 он руу явж болох юм гоё захиагаар харьцаад л нэгнийхээ гэрийн гадаа очиж дуудаж гаргаж ирээд хамт гадуур зугаалаад л одоогийнх шиг ийм стресстэй бус нийгэмд сайхан намуухан тайван амьдралаар амьдрах байсан байх. 

Raeun MoonWhere stories live. Discover now