Сөүл хот.
: Гуйя, амь өршөө.
- Та хүслээ биелүүлсэн, одоо төлөөсөө төлөх цаг тань ирлээ.
: Ядаж хүүг минь бодоод ганцхан удаа өршөөчих л дөө. Энэ хорвоо дээр надаас өөр хэн ч түүнд минь байхгүй. Би яваад өгвөл хүү минь амьдарч чадахгүй шүү дээ. Гуйя. Гэсээр дунд орчим насны эмэгтэй бяцхан хүүгээ тэврэнгээ уйлна.
- Гэрээ бол гэрээ! Бүсгүйг ингэж хэлэхэд өнөөх эмэгтэй агаарт хумхын тоос болон алга болсон бол бяцхан хүү юу болсныг ойлгосонгүй. Харин дараагаар нь 'ээжээ' хэмээн уйлж эхлэв.
- Жаалаа битгий уйл. Бүсгүй инээмсэглэн хэлээд хүүгийн хамарт хүрэхэд хүү чимээгүй болоод дараа нь ухаан алдчихав.
- Түүнийг асрамжийн газарт хүргэж өг.
: Та сая ой санамжийн бүгдийн арилгачихсан уу?
- Үгүй дээ, зөвхөн хэрэггүй гэснээ л арилгасан. Бас чи ч гэсэн одооноос сурах хэрэгтэй. Учир нь энэ чиний насан туршдаа хийх ажил. Бүсгүй хажууд нь зогсож байсан залууд хэлээд цааш алхана.
Гудамжинд зөвхөн түүний өсгийтийн дуу хадаж, шаргал үс нь салхинд үе үе намирна. Өмссөн хар хослол нь илүү дур булаам харагдуулж байв.
; Энэ чинь нөгөө...
: Тийм ээ, мөн.
; Дэбак! Түүний талаар цуу яриа сонсож байснаас биш, бодитоор нь харж байсангүй.
;Үнэхээр үзэсгэлэнтэй юм аа. Би бараг л дагина гэж андуурахаар байлаа.
: Хэн нэгэн чөтгөрийн үзэсгэлэн гоод унаж тусаад байна уу даа.
; Амаа тат Марк!
Марк: За тоглож байна даа, анд минь одоо явцгаая, би яг өлсөж үхэх нь байна шүү.
; Чи угаасаа л үхчихсэн шдээ.
Марк: Тэгвэл дахиад үхчхээс минь өмнө хурдан явцгаая.
================================
Сөүл хот. 20 жилийн дараа.
Сөүл хотод шинэ долоо хоног айлчилж, шинэ өглөө эхлэв. Алтан нарны туяа цонхоор тусаж, шувууд жиргэлдэнэ.
Өглөөний 7 цаг болохтой зэрэгцэн өрөөгөөр нэг сэрүүлгийн чийртэй, чанга дуу хадаж. Орон дээр хэвтэж байсан залуу 'пад' хийн орноосоо уначихав.
; Яа Пак Чанёол чи яагаад ийм чихэнд чийртэй дуу тавьдаг юм бэ. Хорвоо ертөнцөд зөндөө ая байхад. Амьтан хүн тамлаж байгаа мэт гэснээ цонх руу заагаад тэнд байгаа шувууд бараг үхчихлээ. Энэ аяыг чинь өглөө болгон сонсох хэцүү байна шдэээ! Миний хонгорхон хоёр чих. Хэнгэрэг нь бараг хагарлаа! Гэсээр залуу өөрийн сүмбэн цагаан хуруугаараа хоёр чихээ даран хэвтэнэ.
YOU ARE READING
Миний бяцхан чөтгөр || Chanrose
FanfictionТа нар хүсэл биелүүлэгч үзэсгэлэнт дагина, хорон санаат чөтгөртэй үлгэр сонсож байсан л биз дээ. Тэгвэл харин тэр үлгэр чинь дөнгөж сая нүдний минь өмнө биелчихлээ.