Чанёол орондоо ороод түрүүн болсон явдлынхаа талаар тунгаан бодъё гэсэн ч угийн тийм юманд ач холбогдол өгч хүлээж авдаггүй учир шууд унтаад өгөв.
***
: Псс, чамд илүү бал байна уу?Гэх эмэгтэй хүний хоолой гарсан зүг рүү харвал Чанёолоос хэдхэн сантиметрийн зайтай Сэхи суусан байв.
Үнэнийг хэлэхэд Сэхи, Чанёолтой ингэж ойр ойрхон ярих нь битгий хэл нүүр рүү нь эгцэлж харддаггүй байсан.
Их сургуулийнхаа эхний өдөр л тэр Сэхиг хараад сэтгэл алдарсан. Сэхи бол сургуулийнхаа алдартай хөөрхөн охин.
Сэхи: Хөөе, чи зүгээр үү?
Сэхи тэгж асуунгаа Чанёолын нүүрний урдуур гараа савчуулж байлаа.
Чанёол: Бал? Тиймээ, байгаа. Энийг ав.
Сэхи: Баярлалаа.
Тэр шивнэв.
Чанёол: Зүгээр дээ.
Чанёолын талаар дурьдвал тэр үнэхээр сайн хүн, тусламж хэрэгтэй хүнд туслаж үргэлж инээж явдаг нэгэн. Мөн түүнд маш том мөрөөдөл байдаг. Тэр ирээдүйн Солонгос улсын чадварлаг прокуроруудын нэг болохын тулд бүх хүчээ дайчлан суралцдаг. Мэдээж энэ бол түүний том мөрөөдөл. Бас цагийн ажил хийж сургалтын төлбөрөө олдог байсан ч харамсалтай нь тэр хэдхэн хоногийн өмнө сургалтын төлбөрөө залгуулдаг газраасаа халагдсан юм.
Энэ удаагийн лекц шинэ улирлын хамгийн чухал сэдвүүдийн нэг байсан ч тэрний анхаарал нэг л тогтож өгсөнгүй. Дэвтэртээ ганц ч цэг үл тавина. Тэрний нүд хажууд нь суух цагаан царай, жижигхэн хамар, том нүд, мөр хүртлээ татсан долгионтой хүрэн үст эмэгтэйгээс огт салсангүй. Мэдээж хэрэг тэр нь Сэхи шүү дээ.
Сэхи: Дахин баярлалаа.
Сэхигийн дуунаар ухаан орвол хичээлийн цаг дуусаж, хүмүүс нэг нэгээрээ танхимыг орхиж байв.
Чанёол: Юу, зүгээрээ.
Сэхи: За тэгвэл-
Чанёол: Юу.у, Сэхи. Би чамаас нэг юм асуух гэсэх юм.
Сэхи: Юу юм. Асуулдаа.
Чанёол бараг л чичирч байв. Учир нь тэр амьдралынхаа нэгэн том алхмыг хийх гэж байна шүү дээ. Тэр Сэхигээс хамт гадуур гарах зав байгаа талаар яаж асуухаа мэдэхгүй дэмий л Сэхиг хүлээлгэнэ. Мэдээж энэ бараг л боломжгүй ч, тэрний хувьд сэтгэлтэй охиноосоо хувийн чанартай асуулт асуух гэж зориглосон эхний тохиолдол.

YOU ARE READING
Миний бяцхан чөтгөр || Chanrose
FanfictionТа нар хүсэл биелүүлэгч үзэсгэлэнт дагина, хорон санаат чөтгөртэй үлгэр сонсож байсан л биз дээ. Тэгвэл харин тэр үлгэр чинь дөнгөж сая нүдний минь өмнө биелчихлээ.