"Ocean E" ахлах сургууль. Бүх л төрлийн хүүхэд сурж болдог хувийн сургууль. Үгүй дээ, тоглосон юм.
Чи энэ сургуульд ормоор байвал хичээлдээ сайнаас гадна LGTB байх хэрэгтэй. Энд орсоноор чи ямар ч гадуурхал дарангуйлалгүй хичээлээ сайн багш, сайн дүн, сайн найзууд, сайн хүнтэйгээр төгсөнө. Гадны их сургуулиудтай гэрээтэй учир мэргэжлынхээ дагуу европт сурах бүрэн боломжтой. Төгсөж ирээд найдвартай ажлын байр бэлэн. Мөн сургууль маань нэгэн дунд зэргийн цогцолбор бөгөөд дотуур байр, спорт заал, хоолны танхим, гол хичээлийн байр гэсэн зургаан хэсгээс бүрддэг. Гэвч энд том нууц байдаг нь normal хүүхдүүд хэзээ ч мэдэж болохгүй. Гэхдээ жоохон хүндрэлтэй асуудлууд гардаг.
Сургуулийн үүсгэн байгуулагч хадагтай захирал Пак маань одоогоор дөчин настай эхнэр хүүтэйгээ энэ сургуулийг удирдан залдаг. Захирал залуу насандаа бусдаас өөр гэдгээсээ болж ихээхэн зовсон ч эхнэртэйгээ танилцсан түүхтэй. Бусдаас өөр гэж гоочлуулсан тэр үеийг хойчдоо амсуулахгүйн тулд хийж бүтээсэн зүйл нь одоогын Ocean E ахлах сургууль маань юм.
Ингээд элсэн орж байгаа нэгдүгээр ангийхандаа алга ташилт, итгэл найдвар, амжилт бэлэглээд энэхүү танилцуулах лекцээ дуусгая.
-Сурагчын зөвлөлийн дарга Ким Тэхён.
Аварга том заал байх ч ойролцоогоор ер гаруй л хүүхдүүд байв. Тэдэн дундаас нэгэн охин гараа өргөн асуулт асуув.
-Дарга аа, багш нар ч бас бүгд бидэнтэй ижил үү?
Тэхён өөрийн өмссөн байх дүрэмтээ багахан засаад шилээ доошлуулав.
-Багш нар бүгд тийм биш. Тэд бүгдийг хүлээн зөвшөөрч хэн байхаас үл харгалзан бидэнд мэдлэг олгох том зорилттой. Бас сургуульд үерхэхийг зөвшөөрдөг. Гол нь нэг нэгэндээ саад болдоггүй харин ч дэмжиж тэтгэж буруу тийшээ хазайлгүй явж байгаа хосуудыг л багш нар зөвшөөрдөг. Өөр асуух юм байна уу?
Дахиад л өнөөх охин гараа өргөн асуув.
"Бид хэрвээ бид энэ сургуулийг энгийн хүүхдүүдэд задруулвал?"
Тэхёны тайван дөлгөөн инээмсэглэл нухацтайгаар солигдов. Тэрээр микны дууг чангалаад тод чанга мөн захирсан өнгөөр ярьж эхлэв.
-Бид бүгд онцгой болохоос гажуудлууд биш! Тэд эсрэг хүйстнээ л хайрладаг болохоор энгийн, харин бид гажгууд хэрэг үү. Өөртөө итгэлтэй байж сур. Та нарт энэ чинь л ирээдүйд хэрэг болно! Харин нууц задруулах тухайд сар бүр болдог Сурагчын зөвлөлийн лекц-ээс (СЗЛ)мэдэж аваарай. Одоо бүгд анги руугаа яваад.
Зөвхөн ганц хүний лекц тэдний сургалтын баримт гэж итгэдэг багш нар маань надаар бахархсаар ирж тэврэв. Захирал өөрийн биеэр хүрэлцэн ирж намайг өрөөндөө урив.
Захиралын өрөөнд орж ирэхэд анхилам үнэр үнэртэх бөгөөд эмэгтэй хүн тэр тусмаа захирал суудаг гэсэн шиг их л эмх цэгцтэй байв.
Захирал ширээнд суухыг уриад "Тэхён аа, чи бол манай сургуулийг 2 жилийн хугацаанд хамгийн эмх журамтай байлгасан сурагч. Чамаас төгсөх хүртэл чинь гуйх зүйл байна."
Би ч ихэд гайхав. Сургуулийн захирал надаас гуйх ямар гуйлттай юм бол?
"Манай хүүг дараагийн сурагчын зөвлөлийн дарга болоход нь туслаад өг! Бүр болохгүй бол найз залуу нь ч болсон яахав!"
YOU ARE READING
Sweet and Dirty [태기]
FanfictionМагадгүй бид хоёр тэнэг байх. . . [ Taegi цуврал] Author: Alice